Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Онцгой байдлын үед Мандах Их Сургууль цахим сургалтын системээ ашиглан сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

Нийтэлсэн: 2020-04-01 11:35:28 Үзсэн: 1453

 

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын үеийн онцгой байдлын хорио цээрийн дэглэмийг Улсын Онцгой Комиссын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 13-р хуралдаанаас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Мандах Их Сургуулиас цахим сургалтын систем/online.mandakh.org/-ийг ашиглан сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Мандах Их Сургууль уг системийг 2016 оноос эхлэн магиср, доктор, эчнээ сургалтын хөтөлбөртөө ашиглаж танхимын болон зайн сургалтыг хослуулан явуулж ирсэн. Энэ онцгой нөхцөл байдлын үед уг системийг улам өргөжүүлэн хөгжүүлж бакалаврын өдрийн хөтөлбөрийн  сургалтыг цахимаар явуулж байна.

Сургуулийн захиргаанаас онцгой байдлын үед суралцагсдад үзүүлэх сургалт, судалгааны ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, сургалтын үйл ажиллагаанд баримтлах удирдамж боловсруулан түүний  дагуу багш нар танхимийн сургалтаар өгдөг бүх сургалтын үйл ажиллагаа /лекц, семинар, бие даалт, судалгааны ажил гэх мэт/-г цахимд шилжүүлж, бүх хичээлээр видео лекц, семинар, бататгах хичээл бэлтгэн хичээлийн хуваарийн дагуу зөвөлгөө өгч ажиллаж байна.

Төгсөх дамжааны оюутнуудын хувьд төгсөлтийн шалгалтанд бэлтгэх хичээлийг цахим сургалтын системд оруулан зөвөлгөө өгөх, хамгаалуулах зөвлөлөөс оюутнуудын дипломын ажлын явцын үзлэг, урьдчилсан хамгаалалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, удирдагч багш нар оюутнуудтай байнга харилцан судалгааны ажилд чиглэл зөвлөмж өгч дэмжин ажиллаж байна.

Цахим сургалтын системийн хандалт, судалгаагаар нэвтэрсэн оюутны тоо өндөр байгаа нь  онцгой байдлын үед тус сургуулийн оюутнууд ёс зүйтэй, хариуцлагатай хандаж сурах эрмэлзэл дүүрэн буйд сургуулийн захиргаа, эрдэмтэн багш, ажилтнууд талархалтай байна.

COVID-19 цар тахлын хорио цээрийн үеийг бид бүхний хамтын үйл ажиллагаа, харилцан ойлголцол, хариуцлага, идэвхи чармайлтаар даван гарна гэдэгт итгэлтэй байна.

 

Сургуулийн захиргаа

 

Шинэ мэдээ