Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Нийтэлсэн: 2020-01-14 13:10:10 Үзсэн: 1544

 

Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний  хурал 2020 оны 01 сарын 13-ны өдөр амжилттай болж  өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар харилцан мэдлэг туршлага солилцох,    хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглүүштэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал  5 –н судалгааны багаас шалгарсан 11 илтгэлийг тавиулж хэлэлцүүллээ.

Мандах ИС багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн  судалгааны баг, багш нарыг тодотговол:

I. Эдийн засаг,бизнесийн судалгааны баг

  Мөнгөний нийлүүлэлт ба эдийн засгийн өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөөлөл

    Л.Дансранбавуу /Багш/, С.Мөнхцэцэг /Ахлах багш/, Б.Нацагдорж /Доктор, профессор/

    “Үүрэн холбооны зах зээлийн хэрэглэгчийн үнэнч байдлын түвшинг тодорхойлох нь”

    Б.Сайнжаргал  /Багш /,  П.Насанжаргал /Багш /, М.Жанузах /Багш/, Г.Билгээ /Доктор, дэд профессор/ 

   Санхүүгийн эрсдлийн шинжилгээний арга зүйн зарим асуудал/МЦХ ХК-ны жишээн дээр/

    С.Цолмон  /Доктор (PhD), дэд профессор/,  Ж.Гантулга /Багш/, Г.Эрдэнэцогт /Багш/,  Г.Уянга /Багш/

II. Бүртгэл, санхүүгийн судалгааны  баг

     НББОУС40Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө” стандартын

     нэвтрэлт,  хэрэгжилтийн  судалгаа

      Х.Нямбаяр /Дэд профессор/, М.Энхсүрэн /Ахлах багш/, Г.Хандсүрэн /Багш/

     Багшийн ур чадварын үнэлэмж, анхаарах асуудал   Д.Цэвэлмаа /Ахлах багш/

     СТОУС15 худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн

       судалгаа/Барилгын салбарт/     Б.Баатарцогт /Багш/  

III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны  баг

       Монгол хэлний үндэсний онцлог үгийг хэрэглээ талаас судлах нь”      

                 /”Нохой хорио”     үгийн жишээн дээр/    И.Должинсүрэн /Багш/

        “Оюутны англи хэлээр сонсож ойлгох хүчин зүйлсийн судалгаа”   Т.Оюунтогтох /Багш/ 

         Z үеийнхэний онцлогийг сургалтанд харгалзан үзэх нь   З.Тэлмүүн /Багш/

IV. Суурь шинжлэх ухаан , инженерчлэлийн судалгааны баг

      “Монголчуудын ургийн овгийн хэрэглээний байдал”  О.Баттуяа /Доктор /

V. Мэдээллийн технологийн судалгааны баг

       Django framework      П.Зоригтбаатар /Багш/

Хуралд  илтгэлээ хэлэлцүүлсэн нийт багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

 

 

 

Сургуулийн захиргаа.

2020 оны 1 сарын 13 – ний өдөр

Шинэ мэдээ