Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

"АЛУНГОО-2019" БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЫ ЭМЭГТЭЙГЭЭР ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2020-01-02 15:25:34 Үзсэн: 1629

 

95 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр салбар салбарын Шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан Алунгоо цом, өргөмжлөлийг гардуулдаг уламжлалтай.  

Энэ оны БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЫ ЭМЭГТЭЙ”-гээр  Мандах Их Сургуулийн захирал  Гомбожавын Нанжид шалгарсан юм.

Г.Нанжид нь боловсролын салбарт 47 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1992 онд  Мандах Их Сургуулийг үүсгэн байгуулах үеэс өнөөг хүртэл удирдан ажиллаж байна.

Мандах Их Сургууль нь  Монголын дээд боловсролын салбарт нэр хүндтэй шилдэг сургууль төдийгүй, олон улсад магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн бизнесийн холбооны “2018 оны шилдэг байгууллага” өргөмжлөл хүртсэн бөгөөд Монголын дээд боловсролын салбарт Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч байгууллага төдийгүй дээд боловсролын чанарын удирдлагын ISO 21001:2018 олон улсын стандартыг анхлан нэвтрүүлэгч байгууллага болох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм.

Тэрээр залуусыг өв тэгш, хүмүүжил, ёс суртахуунтай, эх оронч үзэлтэй оюунлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч, Монголын ажил олгогч эздийн холбооноос “Төгсөгчдийн ажлын байрны хангамж сайтай сургууль”-иар  өргөмжилсөн байна.

 

Мөн нийгмийн эмзэг хэсэг, хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэхэд олон төрлийн ажил санаачлан, дэмжиж, түгээхэд тогтмол оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

Түүний гавьяаг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон,  Улаанбаатар хотын Шилдэг захирал, Оксфордын эрдмийн зөвлөлийн Хүндэт профессор зэрэг олон шагналаар шагнасан юм.

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ