Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Салбарын Шилдэг Залуу Эрдэмтнээр ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор, дэд Профессор С.Цолмон тодорлоо

Нийтэлсэн: 2019-12-20 16:21:37 Үзсэн: 394

 

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилдэг 100 Залуу Эрдэмтэн Судлаачдын Шинэ Жилийн Цэнгүүн" 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Цэнгүүний үеэр Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны МЗЭХ-ны 7 салбар холбоодоос Салбарын 2019 оны Шилдэг Залуу Эрдэмтдийг тодруулсан юм. Шилдэг залуу эрдэмтдээр:

• С.Тунгалаг, АШУҮИС-ийн Чанарын баталгаажилтын албаны Эрдэм шинжилгээний чанар хариуцсан аргазүйч, Токиогийн Шүдний их сургуулийн Клиникийн патофизиологийн тэнхмийн зочин багш, доктор /Анагаах ухааны салбар/
• Ө.Энэрэлт, МУИС, ШУС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, дэд профессор /Байгалийн ухаан/
• С.Жавхлан, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан /ХАА-Биотехнологи/
С.Цолмон, Мандах Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн тэнхмийн эрхлэгч, Доктор, дэд Профессор /эдийн засаг, бизнесийн удирдлагйн салбар/
• Д.Даваадорж, МУИС, БУС-ийн Газарзүйн тэнхмийн багш, дэд профессор, доктор /Газарзүй, геологийн салбар/
• Л.Мөнхбаяр, ШУА-ийн Археологий хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан /Нийгмийн ухааны салбар/
• Б.Аюурзана, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн багш, доктор /Технологи, инновациийн салбар/
нар тус тус шалгарлаа.

 

Салбарын Шилдэг Залуу Эрдэмтнээр  тодорсон ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор, дэд Профессор С.Цолмондоо эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

 

Шинэ мэдээ