Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“SAY HACKATHON” ТӨСЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРЛАА.

Нийтэлсэн: 2019-12-17 13:09:22 Үзсэн: 459
 
“Say Hackathon” төслийн уралдаан нь 2 дахь жилдээ “Оюутнуудын эрүүл мэнд” сэдвээр улсын хэмжээнд зарлагдаж, МУИС, Улаанбаатар хот дах МУИС-аас бусад их дээд сургууль, Ховд, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн их сургуулиуд гэсэн 6 хэсгээс бүрдсэн. Хэсэг тус бүрээс шалгарсан 2 баг, нийт 12 баг тус бүрд 1 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлэх грантийг олгож байгаа юм. Шалгарсан төслүүд нь 45 хоногийн хугацаанд төслөө хэрэгжүүлж, 2020.02.23-нд үр дүнгээ танилцуулна.
Улаанбаатар хотын МУИС-иас бусад их дээд сургуулиудын дунд “Нийгмийн эгэх хариуцлага” залууусын оролцооны төслийн шалгаруулалт 12 сарын 13-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 36 багийн 90 гаруй оюутнууд оролцож, өөрсдөдөө тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар бүтээлчээр сэтгэн өрсөлдөж, шилдэг 2 төсөл шалгаруулсны нэг нь “SP PROJECT” багийн "НОЙРНЫ АЛДАГДАЛЫГ БУУРУУЛАХ ИНТЕРВЕНЦИЙН ТӨСӨЛ" байв. Баг бүр 3 оюутнаас бүрдэх бөгөөд багийн нэг гишүүн нь манай сургуулийн “НББ-СТАТИСТИК 3” КУРСЫН ОЮУТАН Г.ЭНХ-ОТГОН байв.
 
Мөн уг төслийн уралдаанд “НББ-Статистик-3” курсын оюутан Б.Алтанзулын баг өөрсдийн төслөө танилцуулж, амжилттай оролцлоо.
Амжилттай оролцсон оюутнуудаа баяр хүргэж цаашдын эрдэм судлалын үйлсэд нь өндөр амжилт хүсье.
2019.12.17

 

Шинэ мэдээ