Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Менежментийн улсын XIII олимпиадад Мандах Их Сургуулийн Дархан салбар сургууль хувийн дүнгээрээ алт, багийн дүнгээрээ мөнгөн медаль хүртлээ.

Нийтэлсэн: 2019-12-16 16:38:41 Үзсэн: 550

ХААИС- ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн холбоо, “Жандагсүрэн сан” хамтран эдийн засаг, менежментийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд Менежментийн улсын XIII олимпиадыг 2019 оны 12-р сарын 12, 13- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Энэ жил дотоодын 9 их, дээд сургуулийн 13 багийн нийт 65 оюутан онолын мэдлэг, чадвараараа өрсөлдөн Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн оюутнууд хувийн дүнгээр тэргүүн байр болон гуравдугаар байр, тусгай байруудыг эзэллээ. Мөн багийн дүнгээр мөнгөн медалийн эзэд боллоо.


 

ОЮУТНУУД ХУВИЙН ДҮНГЭЭР:
№ Овог нэр Сургууль, баг Эзэлсэн байр
1 Б.Нямжаргал Дархан-Мандах ИС I
2 Г.Ууганбаяр ШУТИС- БУХС II
3 Б.Бэгз ШУТИС- БУХС II
4 Я.Мядаг Дархан-Мандах ИС III
5 З.Үлэмжзаяа МУИС- БС III
6 Ө.Аминаа ОУЭЗБДС Тусгай байр
7 Г.Дэчмаа ШУТИС- БУХС Тусгай байр
8 А.Ундармаа Дархан-Мандах ИС Тусгай байр
9 Б.Батбаяр ШУТИС- БУХС Тусгай байр
10 Н.Номин Дархан-Мандах ИС Тусгай байр
11 Б.Болдбаяр ОУЭЗБДС Тусгай байр
12 Б.Батхишиг ХААИС- ЭЗБС Тусгай байр
13 Ө.Энхжин ОУЭЗБДС Тусгай байр
14 О.Дөлгөөнмөрөн МУИС- БС Тусгай байр
15 Б.Гансүх ОУЭЗБДС Тусгай байр

Сургуулиуд багийн дүнгээр:
Нэгдүгээр байр: Гранпри цом ШУТИС- БУХС
Хоёрдугаар байр: Дархан-Мандах ИС
Гуравдугаар байр: ОУЭЗБДС

Менежментийн улсын XIII олимпиадад амжилттай оролцсон оюутнууд, удирдсан багш нарт баяр хүргэж цаашдын  эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ