Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

Нийтэлсэн: 2019-12-10 11:30:07 Үзсэн: 199

 

Мандах Их Сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг 2019 оны 12 сарын 6-ны өдөр боллоо. Өдөрлөгийг уламжлал болгон 3 дах жилдээ зохион байгуулж байна. Өдөрлөгт 1, 3, 5, 45-р сургуулийн сурагчид ангийн багшийн хамт оролцлоо.

ЕБС-ийн сурагчдад сургуулийн түүхэн замнал, амжилт бүтээл, 2019-2020 оны хичээлийн жилд элсэлт авах хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Үүнд:

Нягтлан бодох бүртгэл, Банкны менежмент, Санхүүгийн менежмент, Инженер эдийн засаг, Програм хангамж, Мэдээллийн системийн хөтөлбөрөөс гадна шинээр нээгдсэн Логистик менежмент, Компьютерийн сүлжээ, График дизайн, Англи хэлний орчуулагч гэсэн хөтөлбөрүүдээ танилцуулж, ЭЕШ-ндаа бэлтгэх арга техник, цагийн менежментийг зөв ашиглах зөвлөгөө өглөө.

Мөн тус сургуульд элсэн ороод хамрагдах боломжтой шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг, Сурлагын амжилтыг дэмжих “Захирлын нэрэмжит тэтгэлэг” Онцгой амжилт гаргасан оюутанд олгох шагнал урамшуулал болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хүргэлээ.

 

 

 

 

Түүнчлэн чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломжтой дугуйлан клубүүдийг танилцуулан бүжгийн дугуйлангийн оюутнууд дэглэсэн бүжгээрээ мэндчилгээ дэвшүүллээ.

 Сурагчдын дунд асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа.

ЕБС төгсөгч та ЭЕШ-аа амжилттай өгч, сонгосон мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа элсэн суралцаарай. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ