Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


НББ-ийн мэргэжлийн Авхаалж Сорих Тэмцээн боллоо

Нийтэлсэн: 2019-12-10 08:19:29 Үзсэн: 258

Мандах Их Сургуулийн Нягтлан Бодох Бүртгэлийн Тэнхимээс бүх гуравдугаар курсын ангиудын дунд НББ-ийн мэргэжлийн Авхаалж Сорих Тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

НББ-ийн АСТ-ийн эхний шат 2019 оны 11 дүгээр сарын 28-нд сургуулийн байранд эхэлсэн ба, 11 дүгээр сарын 29-нд Төмөр замын дуу бүжгийн чуулгын байранд эцсийн шалгаруулалт явагдан, дүнгээ гаргалаа.

НББ-ийн АСТ-нд бүх гуравдугаар курсын нийт 6 анги оролцсоноос:

Нэгдүгээр байр- НББ-Аудит-3 ангийн “Мандах нар” баг, 39.51 оноо.

Хоёрдугаар байр- НББ-Статистик-3 ангийн “STATA” баг, 37.08 оноо.

Гуравдугаар байр- НББ-Банк-3 ангийн “Bank squad” баг, 36.52 оноогоор эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Нэгдүгээр байрт шалгарсан багт Шилжин Явах Цом гардуулан өглөө.

 

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ