Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Их Сургуулийн ОЮУТНЫ КЛУБЫН ӨДӨРЛӨГ зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2019-09-28 14:57:05 Үзсэн: 44

 

 Мандах Их Сургуулийн  оюутнуудад зориулж хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах,  оюутан өөрийгөө хөгжүүлэх  зорилгоор дараах 5-н чиглэлээр клубын үйл ажиллагаа явуулах боломжтой. Үүнд:

  1. Мэргэжлийн (мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ бэхжүүлэх, бусадтай хуваалцах, түүнийг таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулна)
  2. Манлайлал, хувь хүний хөгжил (өөрийгөө нээх, хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна)
  3. Спорт, эрүүл мэнд (Бие бялдрын хөгжил, эрүүл амьдарлын хэв маягийг төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулна)
  4. Урлаг, соёл (гоо зүйн мэдрэмж, авъяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна)
  5. Нийгэм, хүмүүнлэг (нийгмийн тустай үйл ажиллагааг эрхлэн явуулна)

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үйл ажиллагааг 2019 оны 09 сарын 27-ны өдөр сургуулийн 3 давхрын В блокын задгай талбайд 15:00 цагт зохион байгуулав. Клуб сурталчилах  өдөрлөгт доорх клубууд оролцлоо. Үүнд:

  • Судлаач оюутан клуб
  • НББ-ын сайн дурын клуб
  • Math lab клуб
  • Ielts training клуб
  • Plus клуб
  • EE клуб
  • Парламент мэтгэлцээний клуб
  • Super student мэтгэлцээний клуб
  • Reading клуб
  • Дууны клуб
  • Бүжгийн клуб
  • Сагсны клуб
  • Иогийн клуб
  • Нийгмийн хариуцлагатай оюутан клуб

 

 

Тус хичээлийн жилд оюутны чөлөөт цагыг зөв боловсон өнгөрөөх, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэхэд анхаарч “Клубын үйл ажиллагааг дэмжих журам” батлагдсан нь оюутнуудыг клуб дугуйлан үүсгэн байгуулах болон хамрагдахад нөлөө үзүүлсэн нь шинээр нээгдсэн клубүүдээс харагдаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд оюутан өөрөө санаачилсан болон багшаар удирдуулсан Парламент мэтгэлцээ, Иог, Нийгмийн хариуцлагатай оюутан, Plus, EE, Math Lab, Ielts training гэсэн клубууд шинээр нэмэгдсэн онцлогтой байллаа. Клуб тус бүр өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, шинэ элсэгчидээ бүртгэн авлаа.

 

Оюутны зөвлөл

Шинэ мэдээ