1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” 2019 оны 10 сарын 05-ны өдөр Төмөр замын соёлын ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Урлагийн наадамд долоон хөтөлбөрийн оюутнууд авъяасаа сорьсноос:
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Төмөр замын чуулгын гоцлол дуучин МУСТА Бадамсүрэн, гоцлол бүжигчин МУСТА Отгонзул, Захиргааны менежер Мөнхцэцэг, Захиргааны ахлах ажилтан Мөнхтуяа нар ажиллав.
Энэ хичээлийн жилийн оюутны урлагийн наадмын онцлог нь монгол бүжгийн үзүүлбэрүүд хамтлаг болон өргөжиж, анги хамт олны идэвх оролцоо нэмэгдсэн байлаа.
Оюутны урлагийн наадамд авъяас чадвараа сорьж идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
Tweet