Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан шилдэг багш нараа шагнаж урамшууллаа.

Нийтэлсэн: 2019-10-08 15:43:27 Үзсэн: 910

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн ажлын үр дүнгээр уламжлал ёсоор шилдэг багш нараа шалгаруулан шагнаж урамшууллаа. Үүнд:

Оны шилдэг багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн ахлах багш Э.Оюун-Эрдэнэ

Шилдэг залуу багш”-аар: Гадаад хэлний тэнхимийн багш С.Намуун нар шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Үүний хамт төр засгийн болон төрийн бус байгууллагын шагналаар дараах багш, ажилтнууд шагнагдав. Үүнд:

Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор Ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ,

 

Үндэсний статистикийн хорооны “Бүртгэл Статистикийн Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, ахлах багш  Н.Далайсайхан,

 

БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр: Эдийн засаг, бизнесийн тэнхимийн ахлах багш С.Мөнхцэцэг, багш Б.Сайнжаргал, Мэдээлэл технологийн сургуулийн ахлах багш Б.Цэнд-Аюуш,

 

Сангийн яамны “Жуух бичиг”-ээр: Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, доктор А.Наранцэцэг, багш Ц.Одгарав,

 

Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар НББ-ийн тэнхимийн ахлах багш М.Энхсүрэн, “Шилдэг залуу багш” шагналаар ГХТ-ийн багш Ш.Нандинцэцэг, ЭЗБТ-ийн багш Ж.Гантулга,

 

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн “80 жилийн ойн медаль”-иар: НББ-ийн тэнхимийн багш Г.Хандсүрэн, Захиргааны ахлах ажилтан Б.Мөнхтуяа нар,

 

Түүнчлэн Олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн ЭЗБТ-ийн эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор С.Цолмон, багш Ж.Гантулга нар Мандах Их Сургуулийн “Онцгой амжилтын шагнал”, Өргөмжлөл, мөнгөн шагналаар нар тус тус шагнагдлаа.

 

 Хорвоод хосгүй сайхан мэргэжлийн эзэд нийт багш нартаа болон шагнагсаддаа цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилдаа илүү өндөр амжилт гаргахыг хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ