Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэллээ.

Нийтэлсэн: 2019-09-06 11:00:42 Үзсэн: 1565

 

Тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2019-оны 9 сарын 02-ны өдөр  боллоо.

Хичээлийн шинэ жилийг нээж сургуулийн захирал профессор Г.Нанжид үг хэллээ. Тэрээр, манай хамт олон өнгөрсөн хичээлийн жилд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж  үндэсний хэмжээнд хэд хэдэн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, чанарын удирдлагын олон улсын стандарт хэрэгжүүлснээ баталгаажуулсан зэрэг багш, ажилтан, оюутан суралцагчид маань дор бүрнээ бахдам сайхан амжилт олсон жил байлаа. Түүнчлэн судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд “МАНДАХ-2019” Олон улсын эрдэм шинжилгээний IV их хурлыг амжилттай зохион байгууллаа.  Оюутнууд маань их дээд сургуулиудын дунд зохион байгуулсан улсын олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний байр эзэлсэн зэрэг олон олон амжилтаар үдсэн. Энэ хичээлийн жилд амжилтаа бататган ажиллаж, улам их амжилт гаргахыг хүслээ.

Нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Мандах Их Сургуулийн "Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнууд болон "Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнуудад 2019-2020 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн 10-50%-ийн  Хөнгөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа.

Үүнд:

Өндөр оноотой шинэ элсэгчид олгох тэтгэлэгийг: Н.Уянга/ НББ-татвар/, Л.Нүүцгээ /НББ-Англи хэл/, Г.Хүслэн /Санхүүгийн менежмент/, Н.Энхмаа /Санхүүгийн менежмент/, Б.Дорждэрэм /НББ-Англи хэл/, А.Төгстөгөлдөр /НББ-Англи хэл/,  Д.Батдулам /НББ-Аудит/, Б.Нямсүлд /НББ-банк/, Б.Гансүх /НББ-аудит/, Э.Энхтуул /НББ-Татвар/, Э.Отгонцэцэг /НББ-аудит/, Б.Дөлгөөн /НББ-аудит/, Ө.Хандармаа /НББ-татвар/, З.Маралгоо /Санхүүгийн менежмент/, Г.Номин-Эрдэнэ /НББ-англи хэл, Ж.Мөнххишиг /Логистик менежмент/, М.Мөнхнасан /НББ-банк/, П.Сансармаа /НББ-татвар/, Ц.Мөнх-Од /НББ-аудит/, Б.Ариунтуяа /НББ-аудит/

Сурлагын амжилтаар олгох тэтгэлгийг:

2-р курс: А.Мөнгөнчимэг /НББ-татвар/, З_Намуун-Эрдэнэ /НББ-аудит/, Б.Дэлгэрмагнай /НББ-аудит/, О.Төгс-Оюун /НББ-англи хэл/, Х.Гулнур /Санхүүгийн менежмент/, Д.Билэгсайхан /Банкны менежмент/, А.Буяндэлгэр /НББ-статистик/, Ч.Байгалмаа /НББ-аудит/, Э.Оюундарь /НББ-банк/, Б.Баярцэцэг /НББ-татвар/, Н.Оролмаа /НББ-аудит/, Т.Одмаа /НББ-татвар/, Б.Тэлмүүн /НББ-англи хэл/, А.Цэнд-Аюуш /НББ-банк/, П.Мягмардулам /НББ-Адит/, Х.Дагинас /НББ-англи хэл/, О.Солонго /НББ-татвар/, М.Мөнгөнцоож /НББ-англи хэл/, Б.Билгүүнзаяа /НББ-англи хэл/, Г.Бямбадулам /НББ-аудит/, М.Содхүслэн/ НББ-аудит/, Э.Ариунсувд /НББ-аудит/, Г.Энхжин /НББ-статистик/, Г.Хулан /НББ-татвар/, Б.Дөлгөөнцэнд /НББ-аудит/, Б.Анхтуяа /НББ-аудит/, Н.Оюунтунгалаг /НББ-аудит/, Э.Сайханбаяр /НББ-англи хэл/, М.Жаргалмаа /НББ-аудит/, Ж.Ариунзаяа /НББ-татвар/, З.Уранбилэг /НББ-татвар/

3-р курс: Ц.Пүрэвцогт /НББ-аудит/, М.Ундрал /НББ-банк/, Б.Сарангэрэл /НББ-аудит/, Г.Энх-Отгон /НББ-статистик/, Ч.Хонгор /НББ-англи хэл/, Г.Энххүслэн /НББ-татвар/, Э.Минжинсор /НББ-татвар/, У.Хашчимэг /НББ-банк/, Ц.Сарангуа /НББ-банк/

4-р курс: А.Наранхуяг /НББ-аудит/, Г.Мөнхтүвшин /НББ-аудит/, С.Цэвээнжаргал /НББ-аудит/, Б.Нямтуяа /НББ-аудит/, О.Сарангуа /НББ-банк/, Д.Гэрэлмаа /НББ-англи хэл/, М.Номин /НББ-англи хэл/, Г.Бат-Эрдэнэ /НББ-аудит/, Д.Нямдарь /НББ-банк/, Г.Мишээлт /НББ-англи хэл/, Э.Цэвээндаш /НББ-аудит/, Х.Өсөх-эрдэнэ /НББ-аудит/,П.Цагаанхүү //НББ-англи хэл/, С.Содчимэг /НББ-аудит/, П.Алтанзул /НББ-банк/, Ж.Нандин-Эрдэнэ /НББ-банк/, Э.Хонгорзул /НББ-татвар/, О.Азжаргал /НББ-англи хэл/, Б.Амарбуян /НББ-англи хэл /, Н.Булганчимэг /НББ-аудит/, М.Батчимэг /НББ-банк/, О.Уртнасан /НББ-татвар/, М.Үржинханд /НББ-татвар/, Б.Мөнхбаяр /НББ-аудит/, Б.Номинзул /НББ-аудит/, Ж.Сүхбат /НББ-банк/, Н.Шүхэрт /НББ-аудит/, Л.Бямбасүрэн /НББ-англи хэл/, Э.Цолмон /НББ-аудит/, Э.Хонгорзул /НББ-татвар/, Э.Дэлгэрмаа /НББ-татвар/, Д.Уранчимэг /НББ-татвар/, Г.Билгүүнтөгс /НББ-татвар/, Б.Хонгорзул /НББ-татвар/ нар тус тус хүртлээ.

Шинэ элсэгчдийг төлөөлөн НББ-татвар хөтөлбөрийн оюутан Н.Уянга үг хэлж, хичээлийн жилийн анхны хонх дуугарч, оюутан залуус урам зоригтойгоор хичээлдээ орлоо.

 

 

 

 

 

Нийт эрдэмтэн багш, ажилтнууд, оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ