Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Их Сургууль болон ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулав

Нийтэлсэн: 2019-09-04 14:49:28 Үзсэн: 323

 

Мандах их сургууль, Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 9-р сарын 2-ны өдөр Мандах их сургуулийн хурлын танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Мандах их сургуулийн захирал, профессор Г. Нанжид тэргүүтэй Мандах их сургуулийн удирдлага болон ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвийн удирдлага оролцлоо. Гэрээнд Мандах их сургуулийг төлөөлөн сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ч. Төрбадрах, Хэлний сургалтын “Эрдэм” төвийг төлөөлөн захирал  Донгак Буян Мэргэн-оолович нар гарын үсэг зурав.

 

 

Хамтран ажиллах гэрээнд Кызыл хотын хэлний сургалтын төвийн монгол хэлний бэлтгэл ангид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн, элсэлтийн шалгуур шаардлагыг хангасан  суралцагсдыг тэдний   хүсэлтийн дагуу Мандах их сургуульд элсүүлэн суралцуулах, сургалтын арга зүйн туршлага солилцох чиглэлээр хамтран  ажиллах чиглэлүүд  тусгагдсан болно.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ