Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“Дээд боловсролын хөгжил-чанарын баталгаажуулалт” ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Нийтэлсэн: 2018-10-03 10:03:01 Үзсэн: 784

Сургалтын Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийн Зөвлөлөөс ACBSP-ийн 30 жилийн ойн ажлын хүрээнд 2018-09-17-19 ны өдрүүдэд зохион байгуулсан Шинжээчийн сургалтанд Мандах Их Сургуулийн Доктор (Ph.D), дэд Профессор С.Ганцэцэг, Доктор (Ph.D) А.Наранцэцэг нар оролцож Шинжээчийн эрх авав. Оролцогчид тус сургалтыг магадлан итгэмжлэлийн явц, хөтөлбөрийн үр дүнгийн шинжилгээ, стандартуудын системтэй уялдаа, үнэлгээний аргачлал болон шинжээчийн үүрэг хариуцлага, оролцооны талаар мэдлэг хуримтлуулсан үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэж байна.

Тус ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Дээд боловсролын хөгжил-чанарын баталгаажуулалт” ОУ-ын Эрдэм шинжилгээний хуралд Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D), дэд Профессор Ч.Төрбадрах, Хяналт шинжилгээ, үнэлгээний ажилтан П.Болормаа нар “Мандах ИС-д ОУ-ын чанарын удирдлагын тогтолцоо-ISO9001:2015 нэвтрүүлсэн үр дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, бусад бизнесийн сургуулиудтай туршлага хуваалцав.

Шинэ мэдээ