Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Их Сургуулийн багш ажилтын уламжлалт спорт наадам боллоо

Нийтэлсэн: 2018-10-01 15:25:55 Үзсэн: 2257

 

Боловсролын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийг хэрэгжүүлэн багш, ажилчдын дунд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхолыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах зорилготойгоор зохион байгуулдаг “Багш ажилтны уламжлалт спорт наадам”- ыг  2018 оны  09 сарын 30 –ны өдөр тус сургуулийн дэргэдэх Биеийн тамир спорт хамтлагийнхан амжилттай зохион байгуулж, аваргаа тодрууллаа.

Тэмцээнд 2 салбар сургууль, 4 тэнхим, захиргаа аж ахуйн нийт 7 баг тамирчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн 3 төрөлт тэмцээнээр өрсөлдлөө.

Сагсан бөмбөгийн төрөлд:

-          I байрт    Захиргаа аж ахуйн баг тамирчид

-          IIбайрт Суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхимийн баг тамирчид

-          IIIбайрт  Мэдээлэл технологийн сургуулийн баг тамирчид  /Шилдэг шидэлттэй багаар тодорлоо./

Гар бөмбөгийн төрөлд:

-          I байрт   Дархан салбар сургуулийн баг тамирчид

-          II байрт  Захиргаа аж ахуйн баг тамирчид

-          IIIбайрт Суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхимийн баг тамирчид

Ширээний теннисний төрөлд:

-          I байрт   Дархан салбар сургуулийн баг

-          II байрт  Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн баг

-          III байрт Захиргаа аж ахуйн баг тус тус шалгарлаа.

Нэгдсэн дүнгээр:

-          I байрт     Захиргаа аж ахуйн баг тамирчид

-          II байрт   Дархан салбар сургуулийн баг тамирчид

-          IIIбайрт Суурь шинжлэх ухаан инженерчлэлийн тэнхимийн баг тамирчид шалгарлаа.

Энэ хичээлийн жилийн тэмцээнд багш ажилчид мэргэжлийн ур чадвараа  ахиулахаас гадна чөлөөт цагийг спортоор хичээллэж, спортын ур чадвар болон бие бялдрын хөгжил, багаар ажиллах чадвараа улам сайжируулсан нь  харагдаж байлаа.

            Тэмцээнд амжилттай орлцсон нийт багш, ажилтнууддаа ажил хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

БИЕИЙН ТАМИР СПОРТ ХАМТЛАГ

2018.09.30

 

 

Шинэ мэдээ