Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Гадаадын их сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо

Нийтэлсэн: 2019-05-29 10:38:52 Үзсэн: 195

 

“Мандах-2019” Олон улсын эрдэм шинжилгээний  4 дэх удаагийн хурлын үеэр гадаадын төлөөлөгчидтэй уулзалтууд зохион байгуулав.  Үүнд Мандах Их Сургуулийн захирал, профессор  Г. Нанжид  тус хуралд оролцож, илтгэл тавьсан ОХУ-ын Буриадын Улсын Их Сургуулийн  Гадаад хэлний тэнхмийн  доктор, профессор Любовь Раднаева,  Хорват улсын Загребын Их сургуулийн Эдийн засаг, бизнесийн факультетын Маркетингийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор Тихомир Вранесевик, доктор профессор Томислав Гело, БНСУ-ын Хангдонг  Глобал  Их Сургуулийн  захирлын бие төлөөлөгч доктор, дэд профессор Юн Сён Ким  нарыг хүлээн авч уулзаж,

  • Багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Эрдэм шинжилгээний сэтгүүл, ном товхимолыг харилцан солилцох
  • Эрдэмтэн багш нарыг харилцан урьж ажиллуулах
  • Хос диплом олгох хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны хурал, семинарыг зохион байгуулж байх талаар харилцан санал солилцов.

 

 

 

 

 

Уулзалтаас гарсан саналуудыг тусган сургууль хооронд хамтран ажиллах Санамж бичиг, гэрээ хэлэлцээр байгуулахаар тохиролцлоо.

Сургуулийн захиргаа

 

 

 

Шинэ мэдээ