Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Нийтэлсэн: 2019-05-09 13:09:35 Үзсэн: 248

Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагдсны 27 жилийн ой, 24 дахь удаагийн төгсөлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаа Монголын  Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд   2019 оны 05 сарын 08-ны өдөр ёслол төгөлдөр болж, тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Банк, Мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн оюутнууд Бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авч ажил амьдралын гараагаа эхэллээ.

Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээг нээж  Захирал профессор Г.Нанжид үг хэлэхдээ: Манай хамт олон, жил бүр сургуулийнхаа үүсгэн байгуулагдсан ойн баярт амжилт бүтээлийн дээдийг өргөн барьдаг бөгөөд эдгээрээс товч дурьдвал:

  • ·         Хотын төвд орчин үеийн хичээлийн шинэ байртай болсон
  • ·         Санхүү банк хөтөлбөрийн анхны төгсөлт болж байна.
  • ·         Сургуулийг маань Европын Бизнесийн ассемблейн бүс нутгийн шилдэг байгууллагаар шалгаруулсан.
  • ·       Шинээр Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөр, Инженер-эдийн засгийн бакалаврын хөтөлбөрийн анхны элсэлтээ авсан бол Логистик менежмент, Гадаад хэлний орчуулагч, График дизайн, Комьпютерын сүлжээний хөтөлбөрүүдийг шинээр нээхээр урьдчилсан магадлан итгэмжлэлээ амжилттай хамгаалсан.
  • ·         Тус сургуулийн номын сан Монголын номын сангийн  консорциумын “2018 оны Онцлох бүтээн байгуулалт“ шагнал хүртсэн зэрэг олон амжилтаар угтлаа.

Түүнчлэн төгсөгчиддөө хандан “Мэргэжлийнхээ ёс зүйг чанд сахин, сургуулийн хаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөн явахаа батлан тангарагладаг” энэхүү тангарагаа ажил амьдралдаа ягштал биелүүлэхийн хамт ах эгч нарынхаа амжилтыг бататгасан чадварлаг боловсон хүчин болж, эх орондоо ихийг бүтээж, өөрийгөө хөгжүүлж, аливаад идэвх зүтгэлтэй, эерэг хандлагатай байхыг хүслээ. Цаашид магистр, докторын шатанд суралцах эсвэл мэргэшсэн нягтлан болох зорилгоо хэрэгжүүлэхдээ дахин сургуулиа сонгосон тохиолдолд сургуулийн тань хаалга үргэлж нээлттэй, багш нар  тань туслаж дэмжих болно хэмээлээ.

 Мөн ажил олгочдын төлөөлөл “Далай ван Аудит” ХХК-ийн захирал гавъяат эдийн засагч Д.Жигдэн хүрэлцэн ирж  төгсөгчдөд цаашдын ажил амьдралдаа анхаарч явах сургамжийн үгээ хэлсэн юм. 

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр уламжлал ёсоор Мандах Их Сургуулийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан болон сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн багш болон оюутнуудад эрхийн бичиг, талархал, мөнгөн урамшууллыг олголоо. Үүнд:

Нягтлан бодох бүртгэлийн Улсын 22-р олимпиадад оюутнууддаа амжилттай бэлтгэн оролцуулж Тэргүүн байр эзэлсэн удирдсан багш Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Золбоо, Э.Энх-Амгалан нарыг мөнгөн шагналаар, Нягтлан бодох бүртгэлийн Улсын 22-р олимпиадад  багаар тэргүүн байр эзэлсэн оюутнуудыг хувийн амжилтыг харгалзан мөнгөн шагнал гардууллаа. Үүнд:

  • ·         1-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл- Банк мэргэжлийн 3-р дамжааны оюутан О. Сарангуа
  • ·         2-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл-Аудит мэргэжлийн 3-р дамжааны оюутан Нямтуяа
  • ·         5-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл-Аудит мэргэжлийн 3-р дамжааны оюутан Мөнхтүвшин
  • ·         Нягтлан бодох бүртгэл-Аудит мэргэжлийн 4-р дамжааны оюутан Мөнх-Учрал, Цэвээнжаргал нарыг

    Их дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит статистикийн улсын III олимпиадад оюутнууддаа амжилттай бэлтгэн оролцуулж III байр эзэлсэн удирдсан багш Н. Далайсайхан болон хувийн дүнгээр 2-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл-Аудит мэргэжлийн 1-р дамжааны Н.Оролмааг 

    Хаан банкны нэрэмжит Банкны олимпиад болон Эрдмийн шувуу цомын төлөөх ОЭШХ-д оюутнуудаа амжилттай бэлтгэн оролцуулсан удирдагч багш Ж. Гантулгыг болон Банкны улсын олимпиадад амжилттай оролцож, ганцаарчилсан төрөлд 3-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл-Банк мэргэжлийн 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал, 4-р байрт шалгарсан Нягтлан бодох бүртгэл-Банк мэргэжлийн 4-р дамжааны оюутан  Х.Ариунаа нарыг тус тус шагнаж урамшуулсан байна. Буянжаргал, Ариунаа нар  ХААН БАНК-нд ажиллах урилга авлаа.

    Перегрин Академик Сервис, Манлайллын “Шонхор” академи хамтран зохион байгуулсан “Bloomberg B-School Cknnection Educational Resuorce Center” бичил кейс судалгаанд суурилсан уралдаант тэмцээнд амжилттай оролцож багаараа II байр эзэлсэн тул удирдагч багш Б. Сайнжаргал болон багийн гишүүдийг тус тус шагналаа.

Мандах Их Сургуулийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит шагналаар: Хичээл сурлага, Эрдэм шинжилгээ судалгаагаар хамт олноо манлайлахын зэрэгцээ Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын Гранпри шагналын эзэн  Нягтлан бодох бүртгэл-Банк мэргэжлийн 3-р дамжааны оюутан О. Сарангуа тодорч үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг хүртлээ.

Мөн Мандах Их Сургуулийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”ийн 3, 4-р заалтыг хангасан оюутнуудад Сургалтын төлбөрийн  хөнгөлөлтийг олголоо. Үүнд:

  • О. Сарангуа            НББ-Банк III      50%
  • Б. Нямтуяа              НББ-Аудит III    40%
  • Г. Мөнхтүвшин      НББ- Аудит III   20%
  • Г.Бат-Эрдэнэ           НББ-Аудит III    20%
  • А.Наранхуяг            НББ- Аудит III    10%
  • Э.Бат-Оргил             НББ-Банк  II         5%
  • Ц.Сарангуа               НББ-Банк  II         5%

Мөн НББ хөтөлбөрийг амжилттай дүүргэж 3.7 –с дээш голч дүнтэй төгссөн дараах оюутнуудад Бизнесийн удирдлагын магистрантурт шалгалтгүй элсэн, эхний хичээлийн жилдээ сургалтын төлбөрийн 20% хөнгөлөлттэй суралцах эрх олголоо.

  • С.Дуламсүрэн   Эчнээ анги
  • Мөнх-Учрал      НББ-Аудит
  • Н.Намуунаа       НББ-МС
  • Н.Сүрэнжав       Эчнээ анги
  • Х.Ариунаа         НББ-банк

Тус сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд  төгсөгчдөөс ажилд авах захиалга байнга ирдэг бөгөөд энэ жил "Магнай трейд" ХХК, "Хан Маим" ХХК, "Алтан Импекс" ХХК, Засгийн газрын  мэдээ сонин, "Тэнүүн Өлзий" ХХК, "Нэткапитал" ХХК зэрэг олон байгууллагууд төгсөгчдөөс  авч ажиллуулах захиалгаа ирүүлсэн ба тэдгээрийн төлөөлөл "Тод такс" ХХК-с ажлын байрны урилгыг төгсөлтийн ёслолыг үйл ажиллагааны үеэр төгсөгчид гардуулан өглөө.

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт төгсөгчиддөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ