Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“МИНИЙ СОНГОЛТ-ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ” ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019-05-07 16:27:10 Үзсэн: 138

 

Мандах Их Сургуулиас  Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын дунд “МИНИЙ СОНГОЛТ-ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧ” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг  2019 оны 5-р сарын 06-ны өдөр шалгаруулж, шагнал гардууллаа.

Хоёр үе шаттай зохион байгуулсан энэхүү уралдаанд 50 гаруй бүтээл ирснээс II шатны шалгаруулалтаар дараах сурагчдын эссе шалгарлаа. Үүнд:

      I  байрт Налайх дүүргийн үндэсний лаборатори 119-р сургуулийн 12-1 ангийн сурагч Мэнд-Амарын Номин-Эрдэнэ  шалгарч I дамжаандаа сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, үнэ бүхий зүйл

      II байрт Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч Батсүхийн Нарангэрэл шалгарч I дамжаандаа сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, үнэ бүхий зүйл

      III байрт Эрдмийн хөтөч 58-р сургуулийн 12-в ангийн сурагч Буянжаргалын Амаржаргал шалгарч I дамжаандаа сургалтын төлбөрийн 5%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

 

 

 

Уралдаанд идэвхитэй оролцсон нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсч сонгосон сургууль мэргэжлээрээ сурч, хүсэл мөрөөдөлдөө хүрэх их замд нь улам их амжилтыг хүсье.

 

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ