Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XVII бага хуралд амжилттай оролцон шилдэг 10-т нийт 4 илтгэл шалгарчээ.

Нийтэлсэн: 2019-04-30 14:19:06 Үзсэн: 141

Монгол улсын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Х.Пүрэвдагва, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх ШУТИС-ийн 60 жил, Үндэсний менежментийн шавь сургуулийн 60 жилийн ойд зориулсан Оюутны эрдэм шинжилгээний XVII бага хурал 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд нийт 5 их сургуулийн 74 илтгэгчийн 51 илтгэл оролцсоноос II шатанд 10 илтгэлийг шалгаруулсан бөгөөд II шатны шалгаруулалт 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан байна. Үүнд:

Оюутан

Сэдэв

Сургууль

Удирдагч багш

ТЭРГҮҮН БАЙР

1

О.Амарсанаа

Хувьцаат компанийг үнэлэхэд үржүүлэгчийн аргыг ашиглах нь

ШУТИС. БуХС

док (Ph.D), проф. Б.Энхтуяа

ДЭД БАЙР

2

А.Цэрэндорж Э.Нямбаяр

Ажилтнуудын сэтгэл ханамжийг Diagonal Ipa аргаар хэмжих нь

Санхүү эдийн засгийн их сургууль

Магистр Т.Ууганболд

3

Э.Анхбаяр

Ажилчны үнэнч байдалд нөлөөлөгч хүчин зүйлс

Санхүү эдийн засгийн их сургууль

док (Ph.D)  О.Амарсанаа

ГУТГААР БАЙР

4

Г.Бат-Эрдэнэ Б.Нямтуяа

Үндэсний баялгийн сангийн тогтвортой хөгжилд засаглалын индексүүдийн нөлөө ба Монгол улс дахь өнөөгийн байдал

Мандах их сургууль

док (Ph.D) С.Цолмон

5

Г.Хэрлэнчимэг

Төрийн удирдлагын чиг үүргийн түүхэн өв, уламжлалын судалгаа (Юань улсын жишээн дээр)

ШУТИС. БуХС

док (Ph.D)  Ц.Гүнбилэг

ТУСГАЙ БАЙР

6

Г.Буянтэгшрэх Л.Мөнх-Учрал

Өндөр насны тэтгэврийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нь

ШУТИС. БуХС

док (Ph.D), дэд проф. П.Жаргалтуяа

7

Э.Анхбаяр Ц.Нарангэрэл

Өрнө, дорнын зурхайн ухааныг Монгол улсын өрх гэрийн өгөгдөл ашиглан шалгах нь

Санхүү эдийн засгийн их сургууль

док (Ph.D) Ц.Батсүх

8

Э.Бат-Оргил Ц.Сарангуа

Монгол улсын эдийн засгийн мөчлөг ба мөнгөний бодлогын хамаарлыг үнэлэх нь

Мандах их сургууль

Магистр Ж.Гантулга

9

Г.Мөнхтүвшин С.Цэвээнжаргал

Татварын орчны өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөллийг судлах нь

Мандах их сургууль

док (Ph.D) С.Цолмон

10

Э.Дэлгэрмаа П.Цагаанхүү

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөө

Мандах их сургууль

Магистр С.Мөнхцэцэг 

 

Оюутнуудаа амжилттай удирдаж оролцуулсан багш нар болон амжилттай оролцсон оюутнуудаа сурлага, хөдөлмөрийн нь өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ