Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2019” үзэсгэлэн яармагт оролцлоо

Нийтэлсэн: 2019-04-25 16:36:46 Үзсэн: 170

 

      Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчилах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор   “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ - 2019” боловсролын үзэсгэлэн яармагийг:

  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
  • Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын Яам
  • Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар
  • Нийслэлийн Боловсролын Газар
  • Боловсролын зээлийн сан
  • Боловсролын үнэлгээний төв
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 
  • Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
  • Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум
  • Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо
  • Мишээл Экспо ХХК-с  хамтран зохион байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

Үзэсгэлэн 2019.04.19 - 22-ны өдрүүдэд  болсон бөгөөд Мандах Их сургуулийн, Сургууль сурталчлах комисс, Оюутны зөвлөлийн гишүүд сургуулийн үйл  ажиллагаа болон сургалтын хөтөлбөрөө танилцуулан амжилттай ажиллаа.

 

Сургууль сурталчлах комисс

Шинэ мэдээ