Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Ж.Питер Морроугийн нэрэмжит “ХААН Банкны олимпиад” энэ жил дөрөв дэхь жилдээ амжилттай оролцлоо.

Нийтэлсэн: 2019-04-25 15:46:20 Үзсэн: 393

Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нээн илрүүлэх зорилгоор уламжлал болгон зохиогддог Ж.Питер Морроугийн нэрэмжит “ХААН Банкны олимпиад” энэ жил найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиад 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд болж, МУИС, СЭЗИС, Мандах Их сургууль, ИЗОУИС, ОУЭЗБДС, МҮИС, Улаанбаатар Эрдэм Их сургууль гэсэн 7 их дээд сургуулийн 70 оюутан мэдлэг, чадвараа сорьж өрсөлдлөө.

Тус олимпиадад Мандах Их сургууль 4 дэх жилдээ амжилттай оролцож байгаа бөгөөд сургуулийг төлөөлж НББ-Банк, Санхүү банк хөтөлбөрийн 3,4-р дамжааны оюутнууд багийн болон ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн юм. Олимпиад эрсдэлийн менежмент, зах зээлийн эрсдэл, банкны тухай хууль, банкны нягтлан бодох бүртгэл, зээлийн эрсдэлийн шинжилгээ, худалдааны санхүүжилт, банкны менежментийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд НББ-Банкны 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал 3-р байранд, тус дамжааны оюутан Х.Ариунаа 4-р байранд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах ажлын байрны урилга гардан авлаа.

Оюутнуудаа амжилттай удирдаж оролцуулсан Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Ж.Гантулга болон амжилттай оролцсон нийт оюутнууддаа Мандах Их Сургуулийн  хамт олноос халуун талархал илэрхийлж,  цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Шинэ мэдээ