Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Нягтлан бодох бүртгэлийн улсын Олимпиадад тэргүүн байр эзэллээ.

Нийтэлсэн: 2019-04-22 10:53:29 Үзсэн: 1671

Мандах Их Сургуулийн санаачлагаар 1998 оноос нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн. Энэхүү олимпиад нь тус салбарыг сонгон суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх, ирээдүйн судлаач, манлайлагчдыг бэлтгэх, багш нарын мэдлэг, туршлагыг харилцан солилцох, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилготой. 

Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадын үе үеийн оролцогчдоос бодлого тодорхойлох мэргэжлийн байгууллагын удирдлагууд, үндэстэн дамнасан корпорациудын бизнесийн зөвлөх, санхүү эрхэлсэн захирал, аудит, үнэлгээний компанийн захирлууд, мөн 30 гаруй их дээд сургуулийн багш нар төрж гарчээ. 

Энэ удаагийн Нягтлан бодох бүртгэлийн улсын XXII олимпиад 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болж, МУИС, Мандах Их Сургууль, ХААИС, Отгонтэнгэр ИС, СЭЗИС, Сан ИС, Улаанбаатар эрдэм ИС, ОУЭЗБДС, ХУИС, Этүгэн ИС, МУИС-ийн Эрдэнэт сургууль, Мандах ИС-ийн Дархан салбар гэсэн 12 их дээд сургуулийн 60 оюутан төгсгөлийн шатанд эрдэм мэдлэгээ сорин өрсөлдлөө. 

XXII олимпиадад багийн дүнгээр Мандах Их Сургууль 1-р байр, Олимпиадын аварга оюутнаар Мандах Их Сургуулийн НББ-Банкны 3-р дамжааны оюутан О.Сарангуа, 2-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Б.Нямтуяа, шагналт 5-р байранд НББ-Аудит 3-р дамжааны оюутан Г.Мөнхтүвшин, Багаа амжилттай удирдаж тэргүүн байр эзэлсэн шилдэг багшаар Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш Г.Золбоо нар тодорлоо.  Мөн Мандах Их Сургуулийн Дархан салбар сургуулийн оюутан А.Шижирбаатар, Б.Анхзаяа нар “Тор-10”-ын 5, 7-р байранд шалгарч багийн дүнгээрээ 5-р байр эзэллээ.

 

 

 

 

Улсын олимпиадад амжилттай оролцсон багш, оюутнууддаа Мандах Их Сургуулийн  хамт олноос халуун талархал илэрхийлж,  цаашдын эрдмийн их үйлс нь арвин байж улам их дэлгэрч байхыг хүсэн ерөөе.

 

 

Шинэ мэдээ