Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН “ОРЧУУЛАХ АВЪЯАС” УРАЛДААНД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2019-04-15 11:46:49 Үзсэн: 157

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Гадаад хэлний төвөөс Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Орчуулах авъяас” англи хэлний орчуулгын уламжлалт уралдааны анхан дунд (Pre-intermediate) түвшинд зохион байгууллаа. Тус уралдаанд Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэл-Англи хэл хөтөлбөрийн оюутан Ганболд овогтой Энх-Од амжилттай оролцож англи уран зохиолыг зөв тайлан ойлгож, эх хэлэндээ уран яруу найруулгатай буулган орчуулж Дэд байр эзэллээ.

 

Уралдаанд амжилттай оролцсон оюутан Г. Энх-Одод цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ