Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН “БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ–2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 2019-03-04 09:33:29 Үзсэн: 319

Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний  хурал 2019 оны 2-р сарын 28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар харилцан мэдлэг туршлага солилцох, судалгааны багуудын үйл ажиллагаа  болон хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор зохион байгуулав. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал  4–н судалгааны багаас шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүллээ. Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн  судалгааны баг, багш нарыг тодотговол:      

     I. Эдийн засаг, бизнесийн судалгааны баг

       Төв аймгийн эдийн засгийн төрөлжилт”

          Илтгэгч:   Л. Дансранбавуу /Багш/, Ж. Гантулга /Багш/

         “Улсын төсөв дэхь татварын төвлөрөл”

          Илтгэгч:  С. Цолмон  /Доктор (Ph.D), дэд профессор/, Г. Уянга  /Багш/

         Хэрэглэгчийн үнэ цэнд үндэслэн орон сууцны үнийг оновчтой тодорхойлох нь”

          Илтгэгч:  С. Цолмон  /Доктор (Ph.D), дэд профессор /,  Б.Сайнжаргал /Багш/

    II. Бүртгэл, санхүүгийн судалгааны  баг

         50% - иас дээш хувьцаа эзэмшигч болон хөрөнгийн өгөөжийн хамаарлын судалгаа

           Илтгэгч:  А. Наранцэцэг /Доктор (Ph.D)/,  Ц.Одгарав /Багш /

          Дулааны цахилгаан станцын өртөг тооцох арга зүйг боловсронгуй болгох нь

            /ДЦС-4 ТӨХК-ИЙН жишээн дээр/

           Илтгэгч:  Х. Нямбаяр /Дэд профессор/, Б. Бадрал /Ахлах багш/, Ц. Номин  /Багш/

           Цахим төлбөрийн баримтын хэрэгжилт ААН байгууллагын орлогод нөлөөлсөн байдал

           Илтгэгч: М .Энхсүрэн /Ахлах багш/,  Б. Баатарцогт /Багш/

    III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны  баг

          “Оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зарим асуудалд”

             Илтгэгч: Т. Сумъяа /Дэд профессор /, Э. Оюун-Эрдэнэ /Ахлах багш/

          “Оюутан өөрийн  дотоод  ур  чадварыг  үнэлэх байдалд  хийсэн судалгаа ”

            Илтгэгч:  Ж. Төгсөө /Ахлах багш/

            “Хөнгөн уншлагын аргыг Xreading.com цахим номын санг ашиглан хэрэгжүүлсэн байдал”

            Илтгэгч:  Ш. Нандинцэцэг /Багш/,   Н. Ариунаа /Багш/

     IV. Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгааны баг

          “Математикийн хичээлийн дүнг оюуны хөгжлийн түвшинтэй харьцуулсан судалгаа”

            Илтгэгч: Н. Далайсайхан /Ахлах багш/, С. Анхбаяр /Багш/

 Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн  нийт багш нартаа талархал илэрхийлж,  эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

 

          

                              

Сургуулийн захиргаа.

2019.03.01

Шинэ мэдээ