“Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн семинар боллоо.
Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн семинар боллоо.

Нийтэлсэн: 2018-05-15 14:04:03 Үзсэн: 471

“Их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжил” сэдэвт онол, арга зүйн семинарыг Мандах Их Сургуулийн Гадаад хэлний тэнхимээс 2018 оны 5 сарын 11-ний өдөр 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус сургуулийн захирал, профессор Г. Нанжид семинарыг нээж хэлсэн үгэндээ мэргэжлийн англи хэлний сургалтын хөгжлийн асуудлаар эрдмийн бүтээл туурвидаг их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач, багш нарыг идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлж буйд нь талархаж байгаагаа илэрхийлээд семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Уг семинарт МУИС-ийн Эрдэнэд Сургууль, ХААИС,  МУБИС, СЭЗИС, Мандах ИС, ОУ-ын Улаанбаатар ИС, Ач ИС, ОУЭЗБДС, Газарчин ДС зэрэг улсын болон хувийн хэвшлийн 10 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл эрдэмтэн судлаач, профессор багш нар оролцож их дээд сургуулийн мэргэжлийн англи хэлний сургалтанд тулгамдаж буй асуудал, түүнийг сайжруулах арга зам, дэвшилтэт технологийн талаар практикт суурилсан судалгааны үр дүнгээ хэлэлцэн, арга туршлагаа хуваалцахын зэрэгцээ цаашдын хамтын судалгаа, сургалтын талаар санал бодлоо солилцлоо.

           

Энэ удаагийн семинар нь Мэргэжлийн англи хэлний сургалтын агуулга, үнэлгээтэй холбоотой асуудлыг тодорхой хүрээнд хэлэлцсэнээр илүү бүтээлч, онцлог боллоо гэж илтгэгч, оролцогч, зохион байгуулагчид дүгнэж байлаа.

Сургуулийн захиргаа, Гадаад хэлний тэнхим

Шинэ мэдээ