Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Оюутны шинэ жилийн баярын цэнгүүн боллоо.

Нийтэлсэн: 2018-12-25 11:15:08 Үзсэн: 1276

 

Мандах Их Сургуулийн  “Оюутны шинэ жилийн баярын цэнгүүн” 2018 оны 12 сарын 24-ны өдөр ёслол төгсөлдөр болж өндөрлөлөө. Баярын цэнгүүнийг нээж захирал Г.Нанжид үг хэлэхдээ: Өнгөрсөн онд бид бүхэн амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Хичээлийн шинэ байр ашиглалтанд орж, урам зориг дүүрэн ажиллаж суралцахын зэрэгцээ Үндэсний хэмжээнд IV шатанд магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн бизнесийн холбооноос Шилдэг байгууллагаар тодорсон. Оюутнуудын маань хувьд Ерөнхий сайдын тэтгэлэгийг 2 оюутан, Моннис группын “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгийг 3 оюутан хүртэж, гадаад дотоодын уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон байна. Мөн Хүмүүнлэгийн болон нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн ажил санаачлан хийснээрээ  онцлог байлаа.

Уламжлал ёсоор энэ хичээлийн жилийн ТОП-10 оюутнаар дараах оюутнууд шалгарлаа. Үүнд:

1.      О.Сарангуа  /Нягтлан бодох бүртгэл-банк 3 анги/

2.      А.Шижирбаатар /Дархан салбар сургууль/

3.      Э.Ганзориг /Дархан салбар сургууль/

4.      Б.Нямтуяа / Нягтлан бодох бүртгэл- Аудит 3/

5.      Г.Мөнхтүвшин / Нягтлан бодох бүртгэл- Аудит 3/

6.      Б.Анхзаяа /Дархан салбар сургууль/

7.      С.Цэвээнжаргал /Нягтлан бодох бүртгэл- Аудит 3/

8.      Б. Мөнх-Учрал /Нягтлан бодох бүртгэл-Аудит 4/

9.      Н.Энхтайван  /Дархан салбар сургууль/

10.  Г.Балдандорж / Нягтлан бодох бүртгэл- мэдээллийн систем 3/ нар

“Мандах Их Сургуулийн Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөрийн 10-30%-ийн  хөнгөлөлтийн эрхийн бичгийг дараах оюутнуудад олголоо.

Үүнд:

  1. Х.Өсөхбаяр     /Нягтлан бодох бүртгэл Аудит-3/                         30%
  2. Д.Буяндэлгэр  /Нягтлан бодох бүртгэл Аудит-3/                         30%
  3. Б.Мөнхзаяа     /Нягтлан бодох бүртгэл Банк-3/                            30%
  4. Э.Цэвээндаш  /Нягтлан бодох бүртгэл Аудит-3/                          20%
  5. Б.Бямбажаргал /Нягтлан бодох бүртгэл мэдээллийн систем-3/  20%
  6. Э.Дэлгэрмаа   /Нягтлан бодох бүртгэл Татвар-3/                         10%
  7. Э.Хонгорзул  /Нягтлан бодох бүртгэл Татвар-3/                          10%
  8. М.Батчимэг    /Нягтлан бодох бүртгэл Банк-3/                             10% 
  9. П.Цагаанхүү  /Нягтлан бодох бүртгэл Англи хэл-3/                    10%
  10. Ж.Сүхбат       /Нягтлан бодох бүртгэл Банк-3/                              10%
  11. Д.Ганчимэг    /Нягтлан бодох бүртгэл Банк-3/                              10%
  12. А.Анударь     /Санхүү банк -3/                                                        10%
  13. М.Мягмарсүрэн /Нягтлан бодох бүртгэл Аудит-3/                       10% нар

 

 

Түүнчлэн амжилттай суралцсан оюутнуудад Монголын Их Дээд Сургуулийн Консерциумын нэрэмжит “ Оюутны Алдар” медалиар:

  • -          Г.Наранцацрал /НББ- Аудит 4/
  • -          Х.Ариунаа /НББ-Банк4/
  • -          Э.Лувсангомбо /НББ-Татвар 4/
  • -          О.Сарангуа /НББ-Банк 3/
  • -          С.Цэвээнжаргал /НББ-Аудит 3/
  • -          Э.Дэлгэрмаа /НББ-Татвар 3/
  • -          Ч.Өсөхбаяр /НББ-Татвар-2/
  • -          О.Одхүү /МТС -3/
  • -          М.Энэрэл /МТС-3/ тус тус шагнагдлаа

Оюутны шинэ жилийн баярын цэнгүүнд Оюутны урлагийн наадамын дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн НББ-татвар хөтөлбөрийн 1-р дамжааны оюутан Сувд-Эрдэнэ, Номин нар, FLASH MOB-ын төрөлд шилдэгээр шалгарсан Банкны менежментийн ангийн оюутнууд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн   сургуулийн дууны клуб, Люмино хамтлагийнхан ирж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс зохион байгуулладаг "Бага олимпиад"-д амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардууллаа.

 

Жил бүр нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн аян өрнүүлж, тусламж шаардлагатай газарт хүрч ажиллаж чаддаг Нягтлан бодох бүртгэл, англи хэлний 2-р курсын оюутан Базарсад-г талархалын бичиг, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

 

Нийт оюутнууддаа ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье.

Сургуулийн захиргаа

2018.12.25

 

Шинэ мэдээ