Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Докторын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нийтэлсэн: 2018-12-18 14:16:58 Үзсэн: 771

 

Мандах Их Сургуулийн 2017 онд их сургуулийн ангиалалд хамрагдах болсонтой холбогдуулан Докторын сургалт эрхлэхээр төрийн захиргааны төв байгуулагаас тусгай зөвшөөрөл авсны дагуу анхны элсэлтээ авч хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мандах Их Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн Докторын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 12-р сарын 13-ны өдөр эрдмийн зөвлөлийн хурлын танхимд боллоо. Нээлтийн ажиллагаанд тус сургуулийн захирал Профессор Г.Нанжид, Сургалт эрхлэсэн дэд захирал Доктор, дэд Профессор Ч.Төрбадрах, Эрдэм шинжилгээ эрхлэсэн дэд захирал Доктор, Профессор Л.Энх-Амгалан, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор, Профессор Б.Нацагдорж, Доктор, дэд профессор Г.Билгээ, Доктор, дэд профессор С.Ганцэцэг, Доктор А.Наранцэцэг, Доктор, дэд профессор С.Цолмон, Доктор Н.Сэлэнгэ  болон Мандах Их Сургуулийн анхны докторантуудын төлөөлөл Х.Нямбаяр, М.Энхсүрэн, Б.Бадрал, Т.Золбоо, Д.Цэвэлмаа, Ш.Цэцэгжаргал нар оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааг нээж захирал Профессор Г.Нанжид Докторантуудад баяр хүргэн амжилт хүсч үг хэлэхдээ хамтын ажиллагаатай гадаадын их сургуультай хамтран докторын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа талаар онцлон дурьдлаа.  Мөн энэ үеэр тус сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байгаа суралцагч нар болон докторын дараах судалгаа, шинжилгээний ажилд тэтгэлэг олгохоор сургуулийн захиргаанаас шийдвэрлэж байгаа талаар таатай мэдээ хүргэлээ.

 

Докторын хөтөлбөрийн нээлтийн үеэр докторант нар өөрсдийн санал сэтгэгдэлээ хэлж эрдэмтэн багш нартаа талархал илэрхийллээ.

Докторын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа анхы докторантуудаа сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

2018.12.13

Шинэ мэдээ