Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Нийгмийн хариуцлагын хүрээнд “БОЛОМЖ БА ХӨГЖИЛ” сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018-04-11 12:55:53 Үзсэн: 40

 

Мандах Их Сургуулиас нийгмийн хариуцлагын хүрээнд “БОЛОМЖ БА ХӨГЖИЛ” сургалтыг 2018 оны 04 сарын 07-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь англи хэл математикийн хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад шалгалтаа  амжилттай өгөх боломжийг олгож, идэвхжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд Монголын Англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулга “ГАЙХАМШИГТ ТАРХИ БА АНГЛИ ХЭЛ СУРАХ АРГА ЗҮЙ”, Мандах Их Сургуулийн Эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D) Дэд профессор С.Цолмон “МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ӨГӨХ ЗӨВЛӨМЖ” сэдвүүдээр лекц уншлаа.

Англи хэлийг хялбар аргаар, системтэйгээр суралцах болон математикийн шалгалтанд бодлогоо хэрхэн хялбар аргаар бодох, хариунаас нь зөв хувилбарыг олж хугацаандаа хийж гүйцэтгэх талаар сонирхолтой зөвлөмжүүдийг хүргэсэн лекторууддаа баярлалаа.

 

Бидний зохион байгуулсан сургалтанд идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа элсэн суралцахыг хүсье.

Мандах Их Сургууль

2018.04.08

Шинэ мэдээ