Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Оюутны Зөвлөлийн Нэрэмжит Бид Мандахчууд аян амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2018-12-04 15:13:39 Үзсэн: 94

 

Мандах Их Сургуулийн Оюутны Зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Бид Мандахчууд” аян нь 11-р сарын 15-аас 11-р сарын 29-ны хооронд нийт Мандах Их Сургуулийн оюутан залуусын дунд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Уг өдөрлөгөөр  1-р дамжааны оюутнуудын дунд  “Бид Мандахчууд” видео бичлэгийн уралдаан, Зангиагүй ярилцлага, 2-р дамжааны оюутнуудын дунд “Бид Мандахчууд” ханын сонины уралдаан мөн нийт оюутнуудыг хамарсан “Сэтгэхүйгээрээ уралдья” хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулсан ба дараах оюутнууд болон ангиуд шагналт байруудад шалгарлаа.

                   Бид Мандахчууд Видео бичлэгийн уралдаан

                          НББ – Англи хэл 1

                  Бид Мандахчууд  Ханын сонины уралдаан

                         НББ – Татвар 2

“Сэтгэхүйгээрээ уралдья” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн

  1. Лхамноржмаа – Санхүү банк 2 /I-р байр/
  2. Номин – НББ-Татвар 1 /II-р байр/

                  Чанга шивнээ

  1. НББ – Татвар 1 /I-р байр/
  2. НББ – Статистик 2 /II-р байр/

                   Таа таа тунгаа

  1. Банкны менежмент 1 /I-р байр/
  2. НББ – Татвар 1 /II-р байр/

 

“Бид Мандахчууд” аяны хаалтын үйл ажилгаанд зориулж 11-р сарын 27-нд “Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд нийт Мандах Их Сургуулийн оюутнуудад зориулсан лекц ярилцлагыг амжилттай явуулаа. Тус лекцийн зочиноор Манлайлын боловсролын үндэсний төвийн үүсгэн байгуулагч, Монголын мэтгэлцээний холбооны нарийн бичиг, +300 клубын үүсгэн байгуулагч Б. Батням оролцон илтгэл тавьж оюутан залуустай чөлөөт ярилцлага өрнүүллээ.

 

Оюутны зөвлөл

Шинэ мэдээ