Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” амжилттай зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2018-12-04 13:09:42 Үзсэн: 89

Мандах Их Сургуулийн Боловсрол судлал, Хүмүүнлэгийн судалгааны багийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2018 оны 11-р сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд нийт 35 оюутан оролцож Болосврол судлал, Хэл шинжлэл, Түүх-Соёл, Нийгэм-Эдийн засаг, Байгалийн ухаан гэсэн өргөн хүрээг хамарсан 19 сэдвээр илтгэл хэлэлцүүлсэнээс дараах оюутнуудын илтгэл шалгарч сургуулийн оюутны нэгдсэн ЭШХ-д оролцох эрх, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

1-р байр: Б.Оюун-Эрдэнэ, А.Анужин, М.Мөнгөнсор /НББТ-2 курс/ “Агаарын бохирдол түүнд нөлөөлөх хүчин зүйлс” Удирдсан багш: С.Цолмон /Ph.D., дэд профессор/

2-р байр: Н.Жаргалмаа /НББ-МС-3 курс/ “Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” Удирдсан багш: Б.Цэнд-Аюуш /Ахлах багш/

3-р байр: Б.Аззаяа, Б.Буянзаяа, Б.Энхтүвшин /НББ-АХ-2/ “Монгол хүний нэрэнд нийгэм, шашин нөлөөлөл тусах нь” Удирдсан багш: С.Ганцэцэг /Ph.D., дэд профессор/

 

Суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барил эзэмших орчин нөхцлийг өргөжүүлэх, багш, оюутны хамтарсан судалгааг дэмжих зорилготой 2 дахь удаагийн энэхүү хурал нь оюунлаг, ажил хэрэгч, бүтээлч хандлагаар дүүрэн болж судлаач оюутнууд судалгааны мэдлэг туршлагаа баяжуулж, хамтран суралцаж чадсан үйл ажиллагаа болсон хэмээн оролцогч болон зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна.

 

Судлаач оюутан залуус болон Эрдэмтэн багш нартаа цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүсье!

Шинэ мэдээ