Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Их Сургуулийг Дэлхийн Бизнесийн Нэгдсэн Холбооноос Шилдэг байгууллагаар өргөмжлөв.

Нийтэлсэн: 2018-11-27 13:03:37 Үзсэн: 1204

 

Дэлхийн бизнесийн нэгдсэн холбоо /World Confederation of Businesses/ Хятадын Хонг Конг улсад 2018 оны 11 сарын 14-15 өдрүүдэд “One world-One award” уриан дор “THE BIZZ AMEA-2019” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Мандах Их Сургуулийг төлөөлж Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр байгууллагын танилцуулга, сурталчилгааг хэрхэн оновчтой, богино хугацаанд хүртээмжтэй хийх талаар сургалт семинар зохион байгуулсан ба уг семинарын үеэр Мандах Их Сургуулийн үйл ажиллагааны танилцуулга хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

Дэлхийн бизнесийн нэгдсэн холбоо нь 120 орны 3000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд байгууллагыг чадавхижуулах, бизнесийн зөвөлгөө өгөх, шилдэг байгууллагуудыг шалгаруулж, өргөмжлөх,  туршлагыг дэлгэрүүлэх  зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Шилдэг байгууллагыг дараах байдлаар шалгаруулдаг байна.

 

Дэлхийн бизнесийн нэгдсэн холбоо энэ удаагийн нэгдсэн арга хэмжээн дээр 2018 оны шилдэг байгууллагуудыг шалгаруулан өргөмжилсөн бөгөөд манай сургууль эдгээр байгууллагуудын тоонд багтаж 2018 оны Шилдэг байгууллага /Inspirational company/-аар шалгарлаа.

 

Шагналыг гардан авах үер дэд захирал Ч. Төрбадрах хэлсэн үгэндээ “Энэхүү шагнал нь тус сургуулийн бүх эрдэмтэн багш, ажилтнууд болон оюутнуудын амжилтын шагнал юм. Бид энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

 

Мөн дэд захирал С. Энхтүвшин өгсөн ярилцлагандаа “Энэхүү шагнал нь бидний үйл ажиллагааг гадны байгууллага хөндлөнгөөс үнэлсэн үнэлгээ бөгөөд Олон улсын жишигт хүрсэн судалгаа-сургалтын их сургууль болох Алсын хараандаа ойртох нэг том алхам гэж үзэж байна" гэж онцолжээ.

Энэхүү шагналын эзэн болсон бүх багш, ажилтнууд, оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүсье.

Сургуулийн захиргаа
 

Шинэ мэдээ