Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Мандах Их сургуулийн хичээлийн жил эхэллээ.

Нийтэлсэн: 2018-08-27 16:06:24 Үзсэн: 21

 

Өнөөдөр тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жил ёслол төгөлдөр эхэллээ.

Энэхүү хичээлийн жил нь тус сургуулийн 27 дах хичээлийн жил бөгөөд онцлог нь хотын А зэрэглэлийн бүсэд буюу БГД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барьсан шинэ байрандаа төвхнөж, хичээл сургалтаа эхлүүлж байгаад, оюутан багш, ажиллагчид сэтгэл өндөр байна.

Хичээлийн шинэ жилийг сургуулийн захирал профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Тэрээр: Манай хамт олны хувьд:

-          Сургууль маань дээд сургуулиас их сургуулийн ангилалд дэвшин орсон,

-          Байгууллагын III шатны Магадлан итгэмжлэлийн шалгуурыг үндэсний хэмжээнд хамгийн түрүүнд хангаж батламжлагдсан,

-          Чанарын удирдлагын ISO-9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхны сургууль болсон,

-          Европын ассамбелейн “Бүс нутгийн шилдэг байгууллага” шагналыг Монголоос анх удаа хүртсэн

-          Магистрын хөтөлбөрөө магадлуулсан,

-          Докторын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх авсан,

-          Шинээр Инженер эдийн засгийн хөтөлбөр нээх болсон зэрэг олон сайхан амжилтуудаар өнгөрсөн жилээ үдсэнийг тэмдэглээд өнгөрсөн он жилүүдэд олсон ололт амжилтаа бататган, шинэ шинэ зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлэхийг хамт олондоо уриаллаа.

Нээлтийн үеэр уламжлал ёсоор 2018-2019 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон ЭЕШ-ийн өндөр оноотой оюутнуудад 20-50%-ийн Хөнгөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа. Үүнд:

Сурлагын амжилтаар олгох тэтгэлгийг:

-          4 улирал дарааллан А үнэлгээтэй суралцсан О.Сарангуа / НББ-Банк  3/,  Г.Мөнхтүвшин /НББ-аудит 3/ нарт  сургалтын төлбөрийн 30%-ийн хөнгөлөлттэй суралцах эрх

-          2 улирал дарааллан А үнэлгээтэй суралцсан С.Цэвээнжаргал /НББ-аудит 3/, С.Дуламсүрэн /Эчнээ-2/    нарт 20%-ийн  хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардууллаа.

Өндөр оноотой шинэ элсэгчид олгох тэтгэлэгийг: Б.Номиндарь /НББ-англи хэл/, Н.Номин /НББ-аудит/, Г.Урансанаа / НББ-Аудит/,Г.Лхамсүрэн / НББ-Аудит/, А.Мишээл /Санхүүгийн менежмент/, М.Мөнгөнцоож /НББ-Англи хэл/, О.Бөхбилэг /Санхүүгийн менежмент/, Б.Аминаа /НББ-татвар/, П.БилгүүнОчир /  НББ-банк/, Б.Доржсүрэн / НББ-Аудит/, Д.Оюунбилэг /Санхүүгийн менежмент/, З. Насуун-Эрдэнэ / НББ-Аудит/, М.Баянжаргал /НББ- НББ-англи хэл/, Д.Билэгсайхан /Банкны менежмент/, Д.Төгсболд /НББ-статистик/, Э.Зандан-Очир /НББ-татвар/, Б.Бат-Эрдэнэ /Санхүүгийн менежмент/, Б.Дэлгэрмагнай / НББ-Аудит/ нар гардан авлаа


 

 

 

 

 

 

Түүнчлэн Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт амжилттай суралцсан оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 5%-ийн хөнгөлөлтийн эрхийн бичиг гардууллаа.

Нийт  Оюутнууд, Багш, Ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Сургуулийн захиргаа

Шинэ мэдээ