Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Авъяаслаг Мандахчууд

Нийтэлсэн: 2018-10-20 15:56:50 Үзсэн: 51

 

1-р курсын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Оюутны урлагийн наадам” 2018 оны 10 сарын 20-ны өдөр Төмөр замын соёлын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Урлагийн наадамд есөн хөтөлбөрийн оюутнууд авъяасаа сорьсноос:

  •  I байрт 126,5 оноогоор Нягтлан бодох бүртгэл  банк 1-р дамжаа
  • II байрт 125,5 оноогоор  Нягтлан бодох бүртгэл  татвар 1-р дамжаа
  • III байрт 121 оноогоор Нягтлан бодох бүртгэл  статистик 1-р дамжааны хамт олон тус тус шалгарлаа.

 

 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Төмөрзамын чуулгын дуучин МУСТА Батмөнх, Төмөрзамын чуулгын бүжигчин  МУСТА Отгонзул, Мэдээллийн технологийн сургуулийн СА-ний ажилтан Сэргэлэн, Захиргааны менежер Мөнхцэцэг, Захиргааны ахлах ажилтан Мөнхтуяа нар ажиллав.

  • Шилдэг дууны төрөлд Нягтлан бодох бүртгэл  татвар 1-р дамжааны оюутан Сувд-Эрдэнэ, Номин нар шалгарсан бол
  •  Шилдэг FLASH MOB–р Банкны менежмент 1-р дамжааны оюутнуудын бүжиг шалгарлаа.

 

 

Энэ хичээлийн жилийн оюутны урлагийн наадмын онцлог нь монгол бүжгийн үзүүлбэрүүд хамтлаг болон өргөжиж, анги хамт олны идэвх оролцоо  нэмэгдсэн байлаа.

         Оюутны урлагийн наадамд авъяас чадвараа сорьж идэвхитэй оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ