Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Үүсгэн байгуулагчийн нэрэмжит спорт наадмын нээлт боллоо.

Нийтэлсэн: 2018-11-07 14:31:35 Үзсэн: 78

 

Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б. Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах уламжлалт спорт наадмын  тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 11 сарын 3-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.

Тэмцээнийг Мандах Их Сургуулийн захирал Профессор Г.Нанжид нээллээ.  Энэхүү уламжлалт тэмцээнийг 1997 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд оюутан, багш, ажилтны 32 баг оролцон сагсан бөмбөг, Гар бөмбөг, ширээний теннис, шатар  гэсэн 4-н төрлөөр өрсөлдөж байна.

Энэ жил шинээр ашиглалтанд оруулсан спорт зааланд тус тэмцээн явагдаж буй нь наадмыг улам өрсөлдөөнтэй болгож байна.

Тэмцээн эхэлж, эхний 5-н өдрийн турш үргэлжлэн сагсан бөмбөгийн тэмцээний  дүн өнөөдөр гаргалаа. Үүнд:

Эрэгтэй баг:
                 I байрт- НББ-Аудит-II

II байрт- Програм хангамж-III

III байрт- Санхүү менежмент-I

Эмэгтэй баг: 


I байрт- НББ-Татвар I
II байрт- НББ-Татвар-II
III байрт- НББ- Татвар-IV тус тус шалгарлаа.
 

Бусад төрлийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээнд оролцо тамирчиддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ