Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Оюутны эрдэм шинжилгээний хурал болов.

Нийтэлсэн: 2018-03-02 14:29:56 Үзсэн: 1789

 

МБИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 2 - р сарын 28-нд амжилттай зохион байгуулав. Оюутны эрдэм шинжилгээний хуралд тэнхим бүрээс шалгаран ирсэн нийт 11 илтгэл хэлэлцүүлснээс:

 

Тэргүүн байранд ”Хувьцаат компаниудын салбаруудын хөрөнгө оруулалт болон хувьцааны ханшид нөлөөлөх хүчин зүйлс” илтгэл шалгарав.

Илтгэгч : Э.Лхагвасүрэн /Санхүү,банк - 2/, А.Энхтөр / НББ – Татвар -2/

Удирдагч багш : С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/

Дэд байранд “Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг бүтцийн бус хандлагын эконометрик аргуудаар үнэлэх нь” илтгэл орлоо.

Илтгэгч : Б. Амгалан / НББ – АХ -4/

Удирдагч багш : С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/

 Гутгаар байранд “Татварын тогтвортой өсөлтийг хангах зарим асуудал” илтгэл шалгарав.

Илтгэгч : Л.Ганхуяг / НББ – Татвар -3/, О.Мишээл / НББ – Татвар -3/

Удирдагч багш : И.Гүррагчаа /Ахлах багш/

Нийт оролцсон оюутнуудад болон удирдсан багш нарт талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд их амжилт гаргахыг хүсье.

 

             Сургуулийн захиргаа. 2018.03.02

Шинэ мэдээ