Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу


Эрүүл мэндийн үйлчилгээ

Нийтэлсэн: 2017-02-08 11:21:54 Үзсэн: 418

 

Мандах Их Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ нь Санхүү, хөгжлийн бодлого  эрхэлсэн дэд захирлын шууд удирдлаган дор явагддаг бөгөөд   бөгөөд дараах чиглэлүүдээр  сургуулийн эмч үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд:

  • Багш, ажилтан, суралцагчдад эмнэлзүйн яаралтай тусламж үзүүлэх
  • Багш , ажилтан суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх
  • Анги удирдсан багш , эцэг эх, асран хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндэд анхаарч ажиллах, эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах
  • Сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны усны цэвэр аюулгүй байдалд хяналт тавих
  • Эрүүл мэндийн талаар гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, норм, норматив стандарт удирдамжийг сургуулийн хэмжээнд мөрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
  • Эрсдэлтэй бүлэг / хөгжлийн бэрхшээлтэй, даралт хэлбэлздэг,унаж татдаг, сульдаа.../-ийн багш ажилтан, суралцагчдыг бүртгэлжүүлж, байнгын хяналт тавих

Эрүүл мэндийн үйлчилгээ харьцангуй эрүүл хүмүүстэй ажилладаг тул  урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү явуулах багш,ажилтан , оюутнуудад зориулсан дараах 3 төрлийн аппаратыг ажиллуулж байна. Үүнд:

  1. Эрдэнийн хаш чулуун ор

Бүрэн автомат зөөлөн үйлчилгээтэй бүтэн биеийн массаж, түлхэх массаж, нурууны даралтат бариа, инфра улаан туяа, соронзон эмчилгээ, хаш чулууны эмчилгээ, дулааны эмчилгээ, гаднаас төөнөх гэсэн үйлдлүүдтэй аппарат буюу ор   Хаш чулуу нь хүний биед зайлшгүй шаардлагатай селен, цайр,кальци, төмөр, магни, марганец, кобальт, никель, зэс ,хром зэрэг 30 гаруй төрлийн бичил элемент агуулсан байдаг бөгөөд хаш чулууны соронзон долгионы нөлөөгөөр   Энэхүү ор нь хүний сээр нуруунд иллэг хийдэг бөгөөд  ядаргаа,, нурууны хөшингө, суулт, мэдрэлийн ёзоорын өвдөлт зэрэгт  эерэг  нөлөө  үзүүлнэ.

  1. Массажны сандал.

Тус сандал нь өөрт тохируулан хүзүү, нуруу, өгзөгөнд массаж хийх бөгөөд хүзүү нурууны чангарсан булчинг суллаж  түүнээс үүдэх зовиуруудыг арилгана.

  1. Галбиржуулан тураах аппарат

Хоёр төрлийн тохиргоо, хурдтай, түшлэггүй байх ба соронзон бүс, бариул, улавч зэргээс бүрдсэн цогц аппарат юм. Энэхүү аппарат нь бие галбиржуулах, эрүүл мэндийн массаж хийх,хий цусыг төлжүүлэх гэсэн 3 төрлийн цогц үйлчилгээтэй. Тус аппаратыг хэрэглэх явцад нурууны хэсгийн биоцэг, судал, үе мөчний цэгүүдэд зохих хэмжээний массаж хийн олон төрлийн хямралуудыг засаж , аппаратны ажиллах хөдөлгөөний  хэмнэлээр дамжин амьсгал хэвийн болно. Чичрэх хөдөлгөөнөөр иллэг хийж хий  цусыг биеийн бүх хэсэгт тарааж цус эргэлт хэвийн болох  ба судсыг цэвэрлэн өөх тосыг гадагшлуулахад түлхэц өгнө. Мөн хэвлий, өгзөгний булчинг чангалан биеийг галбиржуулж, хөл нуруугаар хөшиж өвдөх зовиурыг багасган шамбарам болон түрүү булчирхайн өвдөлтийг эмчилнэ.

 

Шинэ мэдээ