Амжилттай илгээгдлэй! Баярллаа
Амжилтгүй боллоо. Дахин оролднл уу

Мандах Их Сургуулийн дэргэдэх “ Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”

Нийтэлсэн: 2020-03-02 11:20:24 Үзсэн: 4656

 

Мандах Их Сургуулийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нь тус сургуулийн төгсөгчид болон оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор 2010 онд захирлын тушаалаар 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Тус төвийг нээснээр дараах үр дүнд хүрсэн. Үүнд: 

  • Ажил олгогч эздийн холбооноос 2006 онд “АЖЛЫН БАЙРНЫ ХАНГАМЖ САЙТАЙ СУРГУУЛЬ”-иар шалгарч өргөмжлөл хүртээсэн.
  • Ажил олгогчдын зүгээс ажлын байрны зар мэдээлэлдээ “МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧИЙГ НЯГТЛАН БОДОГЧООР АЖИЛД АВНА” гэж  онцлон  тусгах болсон.
  • АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг жил бүрийн хавар зохион байгуулж, ажил олгогчид, төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийж авахаас гадна сургалтын хөтөлбөрт өөрсдийн санал хүсэлтийг өгч, “Чанарын яриа” нээлттэй хэлэлцүүлэгийг хийдэг болсон.
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв жилийн турш ажлын байрны захиалга авч төгсөгчдөө ажилд зуучлах болон оюутнуудыг цагийн ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийг хамарсан ажлуудад оюутнуудыг уриалан оролцуулдаг.

 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв уламжлал болгон дараах ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд:  

  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах  / төгссөнөөс хойш 6 сар, 1, 2,3  жилийн дараах байдлаар/
  • Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах
  • Төгсөгчдийг ажлын байранд, оюутнуудыг цагийн ажилд зуучлах
  • Төгсөгчдийн уулзалт семинарийг зохион байгуулах
  • Ажлын байрны саналыг сургуулийн вэбсайтаар дамжуулан мэдээлж, зуучлах
  • НХЭГ-тай хамтран ажиллах

 

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

Тус сургууль нь төгсөгчдийн судалгааг төгссөнөөс хойш 6 сар, нэг жил гэсэн шатлалтайгаар авдаг бөгөөд 11 сард хуваарийн дагуу 2017 оны төгсөгчдөөс хөдөлмөр эрхлэлтийн судалгааг авч нэгтгэлээ. Үүнд: 7 хөтөлбөрөөр төгсөгчдөөс харилцах утсаар холбогдон хөдөлмөр эрхэлж байгаа эсэх талаар лавласан. Утсаар холбогдож чадаагүй төгсөгчдийг нийт төгсөгчдөөс хассан болно. Мөн үргэлжлүүлэн суралцаж байгаа төгсөгчдийг хөдөлмөр эрхэлж байгаагаар тооцсон. Мандах Их сургуулийн 2017 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 6 сарын дараах байдлаар 73,8% буюу өмнөх жилийнхтэй харьцуулахад 0,8%-р өссөн байна. /эхний хагас жил/

Манай сургууль төгсөгчдөөсөө, төгссөнөөс хойш, 1 сар, 6 сар, 1 жилийн дараах ажил эрхлэлтийн судалгааг авдаг бөгөөд 2017 оны төгсөгчдийн хувьд :

Судалгаа авах хугацаа нь ажил эрхлэлтийн хувийг нэмэгдэхэд нилээд нөлөөлж байна. Судалгааны үр дүнгээс харахад төгсөлтийн  дараах хугацаа урт байх тутам ажил эрхлэлтийн хувь  өсөх хандлагатай  байна. Жишээлбэл: 2012 оны төгсөгчдийн судалгаа 1 жилийн дараа 80% байсан бол 4 жилийн дараа 94.4% болж өссөн байна.

2018 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш 1 сарын дараах байдлаар авч өмнөх онтой харьцуулахад 5,8%-р өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа

Мандах Их Сургуулийн ОХЭДТ-д ажилладаг 2 оюутан тус сургуулийг 2018 онд төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг /уламжлал ёсоор 6 сарын дараах байдлаар/ холбогдох утсаар авч мэдээллийг нэгтгэн боловсрууллаа. Тус сургуулийн төгсөгчид төгсөөд 6 сарын дараа 80% нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь 2017 онд төгсөгчидтэй харьцуулахад 0,8%-р буурсан, 2016 оныхоос 1,7%-р буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь хүүхэд төрүүлсэн болон жирэмсэн байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байна.

Шинэ мэдээ