Инженер технологийн тэнхим

Инженер технологийн тэнхим

2018 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эдийн засгийн мэдлэгтэй инженерыг бэлтгэх үүднээс “Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим” байгуулагдсан. Улмаар Механик Инженерчлэл, Цахилгаанын инженер мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан инженерийн мэргэжлийн тэнхим болох Инженер, технологийн тэнхим  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэнхимийн зорилго

Улс орны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалт, судалгааг хослуулж, эдийн засгийн мэдлэгтэй инженер технологийн чиглэлээр салбартаа манлайлагч, эдийн засгийн мэдлэгтэй,  зөв хандлагатай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Зорилт

  • Боловсролын стандартын дагуу  үр дүнд чиглэсэн инженерийн боловсролын шинэ арга, технологиудыг танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтад нэвтрүүлж, ашиглах
  • Багш, оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний чадавхийг инноваци, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Орчин үеийн шаардлагад нийцсэн сургалт, судалгааны материаллаг бааз, лабораториудыг шинээр бий болгох.
  • Ижил төстэй хичээлийн хөтөлбөрүүд дээр багаар ажиллаж, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх болон шинээр туурвих
  • Зөв хандлага төлөвшилтэй, оюунлаг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулна.

Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  • Механик инженерчлэл

Инженер механик

           Инженер эдийн засаг

  • Цахилгааны инженер

Тэнхимийн хичээлийн багууд

  • Инженерийн хичээлийн баг
  • Мэдээлэл технологийн баг

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Инженерийн хийц, инженерийн тооцоо, эдийн засгийн дүн шинжилгээ
  • Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах асуудал
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн судалгаа
  • Инженерийн боловсрол судлал
  • SPSS програмаар судалгаа боловсруулах
  • Хүн ба Компьютерийн харилцаа (Хүүхэд ба Компьютерийн харилцаа)
  • Өгөгдөл олборлолт
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн нөөцийг тогтоох аргууд
  • Сэргээгдэх эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний алдагдал
  • Эрчим хүчний үнэ тарифын судалгаа

Оюутан хөгжүүлэх үйл ажиллагаа 

Сургалтын агуулга, технологи, заах арга зүй, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичих, сургалтын хосолсон аргуудыг хичээлдээ ашиглах, оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

  •  "Хэрэглээний программын чадамж" тэмцээн
  • “Инженерийн механик” олимпиад
  • “Шпагетти гүүр” тэмцээн
  • “Инженерийн зураг зүй” олимпиад
  • “Хэн сайн судалгаа, тооцоолол хийх вэ?” тэмцээн
  • “Data learning” дугуйлан
  • "CAD, CAM" клуб
  • “Инженерийн онолыг практикт” клуб

Зохион байгуулсан уралдаан тэмцээний фото агшин

Шпагетти гүүр тэмцээн

Инженер механик-2022 олимпиад

 

 

 

 

 

Тэнхимийн багш нар