Бакалаврын өдрийн хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх вэ? Яаж бүртгүүлэх вэ?

  • 2024 оны 05 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 09-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар буюу http://elselt.mandakh.mn/ хаягаар Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ сайтруу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан бүртгүүлнэ.

Хэдэн хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авах вэ?

  • Манай сургууль бакалаврын өдрийн 10 хөтөлбөр, мэргэжлээр элсэлт авч байна. Та хөтөлбөр, мэргэжил бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол http://elselt.mandakh.mn/Home/Profession холбоос руу хандана уу.

Шинэ элсэгчид зориулсан ямар ямар хөнгөлөлт, тэтгэлэгүүд байдаг вэ?

А.  Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн үндсэн шалгалт /*/-ын оноог харгалзан, эхний хичээлийн жилийн ноогдох сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө.

Үүнд:

 

Үндсэн шалгалтын оноо Хөнгөлөлтийн хувь
1 700-аас дээш оноотой бол 100%
2 650-699 оноотой бол 70%
3 600-649 оноотой бол 40%
4 550-599 оноотой бол 10%

 

Б.  Элсэгч нь сургуулийн босго оноог хангасан бөгөөд Мандах ИС-иас зохион байгуулсан олимпиадууд бусад тэмцээнд амжилттай оролцсон бол сургуулиас олгосон суралцах эрхийн бичгийг үндэслэн шууд элсүүлэх бөгөөд заагдсан сургалтын төлбөрийн 10%-30% хөнгөлөлт эдэлнэ.

В.  Элсэгч нь сургуулийн босго оноог хангасан бөгөөд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан хуваарийн дагуу зохион байгуулсан улсын болон аймаг, нийслэлийн хэмжээний математик, физик, англи хэл, нийгэм, мэдээлэл зүйн олимпиадад сүүлийн 2 жилд 1-3-р байрт шалгарсан бол олимпиадын комиссоос олгосон зохих батламжийг үндэслэн эхний хичээлийн жилийн I улирлын сургалтын төлбөрийн 10-30%-ийн хөнгөлөлттэй суралцах, 4- 10-р байрт шалгарсан бол дараалал харгалзахгүй элсүүлнэ.

 

Г.  Элсэгч нь сургуулийн босго оноог хангасан бөгөөд төрийн захиргааны байгууллагаас баталсан үндэсний болон олон улсын хэмжээний урлаг, спортын тэмцээн, уралдааны 1-3 байрт шалгарсан бол зохих батламжийг үндэслэн эхний хичээлийн жилийн I улирлын сургалтын төлбөрийн 10- 20%-ийн хөнгөлөлт, дараалал харгалзахгүй элсүүлнэ.

Д.  Элсэгч нь 2 ба түүнээс дээш хөнгөлөлт авах болзол хангасан тохиолдолд хөнгөлөлтийг давхардуулан олгохгүй бөгөөд хамгийн өндөр хувиар нь тооцож олгоно.


Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Элсэлтийн жагсаалтанд орж, хяналтын тоонд багтан тэнцсэн тохиолдолд элсэлтээ баталгаажуулахын тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа төлөх ба намар хичээл эхлэхээс өмнө 50%-ийг, та II семистерийн хичээл эхэлхийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

ЭЕШ-гүй элсэх боломжтой юу?
Тус сургууль нь дараах заалтад хамаарах иргэнийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулна. (БШУЯ-ны Сайдын А/143 тоот тушаал) Үүнд:

  1. Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн;
  2. Дээд боловсролын хуулийн 18.2-д заасан сургуулийн төгсөгч буюу политехник коллеж, шаталсан дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч тухайн мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт;
  3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
  4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн;
  5. Гадаад аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
  6. Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөрөөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;

Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр хэдэн жил суралцах вэ?

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрөөр 4 жил суралцана.

Би үндсэн мэргэжлээс гадна зэрэгцүүлэн хавсарга мэргэжлээр суралцах боломжтой юу?

  • Та үндсэн мэргэжлээс гадна хавсарга мэргэжлээр суралцах боломжтой. Жишээ нь: НББ+Бизнесийн удирдлага, Бизнесийн удирдлага+НББ

Төлбөр төлөх дансны дугаар?

  • Хаан банк 5087014563, гүйлгээний утганд регистрийн дугаар, овог нэрээ заавал бичнэ.

Сургалтын төлбөр хэд вэ?

  • Сургалтын төлбөр хөтөлбөр бүрээр өөр өөр байдаг тул 70185954, 70185950, 7707-3355 утсаар холбогдоно уу.

Мандах Их Сургууль хаана байрладаг вэ?

  • БГД, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 18/1, Баруун 4 зам Макс моллын хойно, Баруун 4 замаас модны 2 орох зам дагуу байрладаг.

Танай сургуулийн эчнээ хөтөлбөрт суралцахаар сонирхож байгаа юм. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй бол энэ хөтөлбөрт суралцаж болох уу?

  • Та өмнө нь их дээд сургуульд суралцаж, бакалаврын зэрэгтэй бөгөөд мэргэжил харгалзахгүй элсүүлдэг. Өөрөөр хэлбэл манай сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөр нь 2 дахь мэргэжлээ эзэмших гэж буй хүмүүст зориулсан сургалт юм.

Танайх эчнээ хөтөлбөртөө ямар мэргэжлээр элсэлт авч, хэдэн жил сурч төгсгөдөг вэ?

  • Нягтлан бодох бүртгэл
  • Санхүү, банк
  • Бизнесийн удирдлага хөтөлбөрүүд дээр  2 жилийн хугацаатай элсэлт авдаг. 

Танай энэ эчнээ хөтөлбөрт яаж бүртгүүлэх вэ? Бүртгэлийн хураамж төлөх үү?

  • Та цахимаар буюу http://elselt.mandakh.mn/ хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөнөөр таны бүртгэл баталгаажихыг анхаараарай.

Энэ эчнээ хөтөлбөр хичээллэх өдрүүдийг тодорхой хэлж өгөөч?

  • Бакалаврын эчнээ хөтөлбөрийн хичээл 8 сарын 31-нд эхлэж, 6-р сарыг дуустал хичээллэнэ. 7 хоног бүрийн бямба гарагт 09:00-19:30 хүртэл хичээллэнэ.

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Намар хичээл эхлэхээс өмнө нийт сургалтын төлбөрийн 50%-ийг, 2 сарын 01-ээс өмнө та үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой.

Элсэлтийн шалгалт авдаг уу? Авдаг бол ямар чиглэлээр авах вэ? Шалгалтанд бэлдэх ном байдаг уу?

  • Элсэлтийн шалгалт авдаг. Тус хөтөлбөрт суралцахаар бүртгүүлэгчдээс нийгэм, эдийн засаг, англи хэлээр таны суурь мэдлэгийн түвшинг шалгах зорилгоор элсэлтийн шалгалт авдаг. Шалгалтанд бэлдэх ном байдаггүй.

Эчнээ хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан хичээлээс гадна ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

  • Эчнээ хөтөлбөрийн оюутнуудын дунд 2 төрөлт спортын тэмцээн, мөн мэргэжлийн хичээлийн мини олимпиад зохион байгуулдаг уламжлалтай.

Магистрын хөтөлбөрийн бүртгэл хэзээ эхлэх вэ? Яаж бүртгүүлэх вэ?

  • • 2024 оны 05 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар буюу http://elselt.mandakh.mn/ хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг төлсөнөөр таны бүртгэл баталгаажихыг анхаараарай.

Магистрын хөтөлбөрөөр хэдэн жил сурч төгсөх вэ? Элсэхэд ямар ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

  • Магистрын хөтөлбөр нь 1,5- 2 жилийн сургалттай бөгөөд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй, /нягтлан бодох бүртгэл, санхүү, банк, эдийн засаг, даатгал, маркетинг, бизнесийн удирдлага, менежмент/ 2.5-аас дээш голч дүнтэй төгссөн байна.

Магистрын хөтөлбөрөөр суралцагч нь диплом бичихгүй төгсөж болох уу?

  • Болно. Магистрын хөтөлбөр үндсэн 2 хэлбэрээр сургалтаа явуулдаг.

a. Мэргэжлийн мастер буюу диплом бичихгүй кредит цуглуулдаг

b. Судлаач мастер буюу суурь хичээлээ судлан диплом бичиж, хамгаалж төгсдөг.


Магистрын хэдэн хөтөлбөрөөр элсэлт авах вэ?

  1. Нягтлан бодох бүртгэл
  2. Санхүү, Банк
  3. Даатгал
  4. Бизнесийн удирдлага

Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?

  • Тиймээ, та сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой. Элсэлтээ баталгаажуулахад сургалтын төлбөрийн урьдчилгаа төлж, намар хичээл эхлэхээс өмнө 50%-ийг, 2 сарын 01-ээс өмнө та үлдэгдэл төлбөрийгтөлөх боломжтой.

Элсэлтийн шалгалт авдаг уу? Авдаг бол ямар чиглэлээр авах вэ?

  • Мэргэжлийн суурь мэдлэг болон англи хэлний элсэлтийн шалгалт авдаг.

Элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөх боломж байгаа болов уу?

  • IELTS-ийн 5.0 болон TOEFL-ийн 510-аас дээш оноотой эсвэл гадаадын их сургуулийн бакалаврын зэрэгтэй,дотоодын их, дээд сургуулийг гадаад хэлний чиглэлээр суралцаж төгссөн бол англи хэлний шалгалтаас чөлөөлөгдөнө.

Магистрын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад зориулсан хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр байдаг уу?

Магистрын хөтөлбөрт элсэхэд:

  • Мандах ИС -д элсэж буй магистрант нь дараах нөхцөлүүдийг хангаж буй тохиолдолд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдана. Үүнд:
  • Мандах ИС -ийн эчнээ, бакалаврын хөтөлбөрийн төгсөгчийн дипломын голч дүн 3.55 ба түүнээс дээш бол магистрын түвшинд элсэн суралцах үед хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс 40 хувь
  • Мандах ИС -ийн эчнээ, бакалаврын хөтөлбөрийн төгсөгчийн дипломын голч дүн 2.5 ба түүнээс дээш бол магистрын түвшинд элсэн суралцах үед хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс 20 хувь
  • Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй элсэгч нь хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийн 20 хувь
  • Бакалаврын дипломын голч дүн 2.5 болон түүнээс дээш бөгөөд диплом бичиж хамгаалан төгссөн бол эхний улирлын сургалтын төлбөрөөс 30 хувь
  • Бакалаврын дипломын голч дүн 3.7 болон түүнээс дээш бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс 20 хувь
  • Магистрант нь эхний хичээлийн жилд кредитээ бүрэн цуглуулж, 3.7 ба түүнээс дээш голчтой суралцсан тохиолдолд дараагийн улиралд ногдох сургалтын төлбөрөөс 10 хувь

Мандах Их Сургуулийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын шилдэг нэг илтгэлийг шалгаруулж, тухайн жилийн сургалтын төлбөрийн доорхи хувьтай тэнцэх дүнтэй судалгааны тэтгэлэг олгоно. Үүнд

  • Магистрантын шилдэг илтгэлд олгох судалгааны тэтгэлэг: 25%
  • Докторантын шилдэг илтгэлд олгох судалгааны тэтгэлэг:50%